mon-4
mon-4
View options
Tags:
Javascript seems to be turned off, or there was a communication error. Turn on Javascript for more display options.
TOEFL шалгалтыг яах гэж өгөх вэ ? Ихэнхи хүмүүс TOEFL - ийг их дээд сургуульд орохын тулд өгдөг . Бас ажил хэргийн шаардлагаар албан байгууллагууд Англи хэлний түвшин тогтоох гэж авдаг .
Сайхан оросууд мөн ч байсан юм шүү . Одоо зүгээр л нэг их зах зээл ярьсан , нэг их англи үг хавчуулсан залуус " Энэ муу , муухай оросууд " гэж ирээд л шүлсээ үсэргэдэг болж . Үгүй ээ , бидний төлөө Оросууд хэдэн үеэрээ явсан . 17 - 18 жилийг хүний амьдралын нэг үе гэж үздэг . Алахдаа ч алсан биз , ачлахдаа ч бас л ачилсан шүү . Та нар бод доо , Халх голын дайнд орос цэргүүд , монгол цэргүүдийг " Та нар окоптоо байж бай . Бид нар дайраад оръё " гэдэг байжээ . Та нар тэгээд бод доо ! Яахав , тэр соц . эдийнзасаг нь буруу байж , Лениний сургаал мөнхийн биш байж , тийм нарийн юмыг нь жирийн үнэнч шударга оросууд , Зөвлөлт ах нар маань тэр үед нь яаж мэдэх юм бэ ? Лав л тэр орос эмч намайг эдгэрэхэд үнэхээр баяртай , жаргалтай байсан . Хүн юмыг нэг биеэрээ мэдэрдэг дээ . Нэг хүүхэд эдгэвэл төдөн төгрөгийн нэмэгдэл ч гэдэг юм уу , тийм " зах зээлийн харилцаа " тэр үед бодоожийн байгаагүй дээ . Эдгээж эмчилсэн эмч минь гээд би түүнд нэг төгрөг ч бариагүй . Хожим 1978 онд СОТ - 2 хэмээх Зөвлөлтийн барилга трестэд ажиллаж байхад бидний 10 монгол залуу ажлаас зугтаад барьж байгаа барилгынхаа энд тэнд нуугдаад худлаа яриад тамхилаад суучихна . Бидний араас орос цэргүүд , зөвлөлтийн мэргэжилтэн хэмээх нарийн мэргэжлийн ажилчид хөөцөлдөөд гүйчихнэ . Муур хулгана болж байгаа биш дээ , ямар . Бид " Муусайн орос цэргүүдээрээ хийлгэхгүй , биднээр хамаг хүнд , хар ажлаа хийлгэх гэлээ " гэж үзнэ . Бараг л эсэргүүцэл зарлаж байгаа юм байх аа . Харин оросууд :
Аудитын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан өргөн барилаа .
1 . Эхлээд та доорх зар сурталчилгаан дээр дарах хэрэгтэй .
Би ээж эгч нөхөртэйгээ амьдардаг . Би ээждээ үнэхээр их хайртай ч , сүүлийн үед тэсэхээ байлаа . Ээж маань сүүлийн 2 жилд өдөр болгон вино уух болсон , анхандаа унтаж чадахгүй байна биенд сайн гэж уудаг байсан боловч одоо бүр согтотлоо уудаг болсон . Орой болгон согтчихоод хүүг минь эрхлүүлж хүүтэй минь ярихдаа тэнэг ээж аав нь ингэхгүй байна уу тэгэхгүй байна уу гэх мэтчилэн ярина .
Миний хувьд их сургуулиа төгсөх үеээс л амьдрал , хүмүүсийн харилцаа , нийгмийн амьдралд илүү гүнзгий орсон юм шиг .
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн асан Б . Дэлгэрмаа өөрийн хүсэлтээр тэргүүнээсээ чөлөөлөгдөөд удаагүй байгаа билээ . Тэрбээр тус холбооны тэргүүн байхаа болиод кино хийж байгаа аж . Б . Дэлгэрмаа аавынхаа " Зам " нэртэй алдарт романаас сэдэвлэн 30 ангит кино хийхээр төлөвлөн ажилдаа орсон сурагтай . Энэхүү киног бүтээх санхүүжилтийг " Норовбанзад " сангаасаа гаргаж буй гэнэ . Тэрбээр улс төрийн амьдралаас ангид урлаг соёлын ажилд анхаарлаа хандуулж эхэлсэн бололтой .
Нөхөртөө зөвлөгөө өгөхдөө бид ямар зарчмыг баримтлах вэ ? Тэдний мэдлэг чадварт нь эргэлзсэн , эсвэл тэднийг дорд үзсэн мэт өнгө аясыг гаргахгүйгээр хэлэх ёстой гэдэг нь дээрхээс харагдаж байна . Эрэгтэй эмэгтэй хүний араншин , юмсыг хүлээж авах байдал хоорондоо ялгаатай учраас энэ зарчмыг баримталвал таны гэр бүлийн амар амгалан байдал алдагдахгүй байхад маш тустай хэмээн шинэхэн эхнэрүүдэд сэтгэлзүйчид зөвлөдөг .
Их Британийн Засгийн газар долдугаар сарын сүүлч гэхэд зардлаа 20 ба 40 хувиар бууруулах хоёр төлөвлөгөөг боловсруулах үүргийг яамдад өгчээ .
Өмчлөх эрхийн эсрэг хэрэг түүний дотор бусдын эд хөрөнгө хулгайлах , хувийн өмч хулгайлах , дээрэмдэх , залилан мэхлэх хэргүүд буурч , танхайрах , нийгмийн аюулгүй байдлын эсрэг хэргүүд өсчээ .
ЯАЖ УНТДИЙДАА БАЙЗ . . . НОЙРНЫ ЭМТЭЙ БОЛЧ ГЭЖ Л БОДДОГ ДО__ БАРАГ УНТААД БДАГГҮЙ . . .
за би чинь байшдээ хумсаа мэрдэг байлаа яадын үнэн л юм чинь одоо бол үгүйлдээ ээж тээээл дандаа энэ муу ёртой хүүхэд шүү дандаа хуруу хумсаа хэмлэнэ гээл загнуулдаг байжүүлээ . . . . . . . . . . . . өлсөөд байна уу чи гэээл . . . . эмээ маань болохоор хуруунд нь давс түрхчих гэээл хэхэ
Энэ асуултын хариу нь борлуулагдаагүй талхыг яах вэ ? гэдгээс шалтгаал - на . Нэг талаар түүнийг хаялаа гэхэд пүүсийн ашиг нь нэмж авсан ажиллах хүчинд зарцуулсан цалингийн хэмжээгээр багасна . Гэвч энэ зарсан зардлаа - саа өертөө ямар ч ашиг олохгүй билээ . Энэ үйлдэл зардлын хэмжээ болон орлогын түвшингийн аль алинд иөлөөлөөгүй тул ҮНБ - ний хэмжээ ( түүний цалинд ногдох хэсэг нь их , харин ашигт ногдох хэсэг нь бага болсон ч гэсэн ) хэвээр , өөрчлөгдөхгүй үлдэнэ . Нөгөө талаар , хэрэв нэмж үйлдвэрлэсэн талхаа дараа худалдахаар нөөц болговол үндэсний тооцооны тогтсон зарч - маар энэ үйпдлийг өөр маягаар тооцоолдог . Энэ тохиолдолд ашиг хорог - дохгүй , яагаад гэвэл , энэ пүүс талхыг пүүсийн нөөц болгож ашиг олж байна гэсэн үг . Иймхүү ҮНБ нь нэмэгдэнэ . Учир нь цалин илүү их учраас орлого өсөж , харин нөөц хуримталснаар зардлын хэмжээ нэмэгддэг .
Хэвлэл мэдээллийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо
одооны энэ вацкаанууд яриандаа соёл шаахгүй том том баах юмаа
Монгол орны нутаг дэвсгэр нэлэнхүйдээ өндөрлөг , эх газрын эрс тэс уур амьсгалтай учир хүйтэн цустай хоёр нутагтан , мөлхөгчдийн амьдрах орчин нэлээд хязгаарлагдмал юм . Сүүлийн жилүүдэд Монгол орны хоёр нутагтан , мөлхөгч амьтдын ангилал зүй , зүйлийн бүрэлдэхүүн , тархалтын зүй тогтол , биологи экологийн онцлогийг илрүүлэн судлах ажлыг олон улсын байгууллагуудтай хамтран хийсэн байна . 122 овгийн 641 зүйлийн 2800 зүйлийн ургамал , 8 зүйлийн 22 төрлийн 136 зүйлийн хөхтөн , 58 зүйлийн 181 төрлийн 426 зүйлийн шувуу , 7 зүйлийн 14 төрлийн 22 хэвлээр явагч , 12 , 000 зүйлийн шавьж бүртгэгджээ .
Дэлхий дээр амьдарсаар ирсэн , цаашдаа ч амьдрах олон төрлийн амьд амьтны , өт хорхойноос эхлээд зааныг хүртэл , жараахайнаас эхлээд халим хүртэл том хамтлагийн дотроос хүн бол ухамсрын өндөр хөгжлөөрөө өвөрмөц ялгаатай , түүгээрээ улам бүр хүч аван байнга боловсорч яваа амьтан юм . Хүний ухамсар / сознание - аситеn / нь ил , далд хэлбэртэй өвөрмөц сонин үзэгдэл мөн . Ил ухамсар нь сэргэн төлжсөөр байдаг атал далд ухамсар / подсознание / нь ихэнх хүнийх унтаа байдалтай ч үе үе сэрж түр зуур гэгээ гаргаад түүнийг нь хөгжөөхгүй бол ахиад л нойрсож өгдөг мэт ээ . Харин Бумбын орон / тэрэнд 2000 жил сууна / нь хүний далд ухамсрыг сэргээж ил далд хоёрыг хослуулан хөгжөөж мэдэх тийм нэгэн нөлөөтэй байх магадлалтай гэлцэнэ .
Өнөөдөр дэлхий дахинаа төв ази , дундад ази , дотоод ази гэх нэр томъёогоор нэг л зүйлийг ойлгон нэрлэх авч хил хязгаарын талаар одоог болтол нэгдсэн ойлголтонд хүрээгүй байна . Энэ нь тус бүс нутгийг газар зүй , улс төр , түүхийн гэсэн 3 өнцгөөс хардагтай холбоотой болов уу гэж бодогддог .
Уруул хагарахад юу дээр вэ ? Өдөр бүр иллэг хийж уруулаа толигор сайхан болгоно . Шүдний зөөлөн сойзыг буцалсан усанд норгоод уруулаа цэвэрлэ . Дараа нь тослог ихтэй тос түрхээд хуруугаараа жигд тараагаарай . Хэрвээ уруул . . .
Гаалийн хяналтад байгаа гэмтэж муудсан , чанарын шаардлага хангаагүйн улмаас эрүүл ахуй , эрүүл мэнд , байгаль орчинд хор хөнөөлтэй байж болох барааг устгах шаардлагатай нь холбогдох мэргэжлийн албадын дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд гаалийн болон бусад татвар ногдуулахгүйгээр , байгаль орчинд хор хөнөөлгүй аргаар гаалийн байгууллагын хяналтын дор устгана . Барааг устгахдаа хүсвэл мэдүүлэгч өөрөө , эсхүл түүний хүсэлтээр , бараа эзэмшигчийг байлцуулж болно .
- өө бас нэг чухал юм нь банны өрөөөгөө дулаацуулах
Эмч : За шоу дууслаа , одоо гол ажилаа хийлээ зарим нь гарч бай .
Одоогоос хэдхэн жилийн өмнө Хятадын Засгийн газар дифляци нэмэгдэж байгаад хамгийн их санаа зовж байв . Энэ нь тухайн үед хэрэглэгч зах зээл болох АНУ , Европын хувьд сайхан боломж болжээ . Гэвч одоо тэр үе нэгэнт ард хоцорлоо . Инфляцийн өсөлттэй зэрэгцээд Хятадын бодлого боловсруулагчдын санааг зовоож байгаа өөр нэг зүйл бол ид ажил хийх насныхан хүн амынх нь дийлэнх хувийг эзэлж буй явдал . Тэд хэдэн жилийн дараа хөгширч , тэтгэвэрт гарна . Тэр үед Хятадын Засгийн газар нийгмийн халамжид зарцуулах хангалттай хөрөнгетэй байх шаардлагатай юм . Тиймээс энэ асуудлыг одооноос бодолцож үзэх хэрэгтэй хэмээн шинжээчид үзжээ .
Эдийн засгийн тєрєлжилтийн асуудлаар Чилийн туршлагатай танилцаад ирсэн Монгол улсын хууль тогтоогч байгууллага болон тєр , Засгийн газрын байгууллагууд , иргэний нийгмийн тєлєєлєгч нарЧилийн хєгжлийн онцлог , эдийн засгийн гол салбаруудын асуудлаар нээлттэй мэдээлэл хийжээ . Монгол Улсын Засгийн Газрын хvсэлтээр " Эдийн засгийн тєрєлжилтийн бодлогын хувилбар " гэсэн сэдвийн хvрээнд Дэлхийн Банкаас Чилийн сантай хамтран уул уурхай , эрдэс баялагт суурилсан Чили орон эдийн засгаа хэрхэн амжилтай тєрєлжvvлсэн талаар туршлага судлах хєтєлбєрийг 2009 оны сvvлчээс эхлэн зохион байгуулсан .
Энэхүү тоглоом нь бидний мэдэх Beach Head тоглоомтой төстөй бөгөөд та хамгаалалтын цэгээс дайсны онгоц нисдэг тэрэг зэргийг устгана . Хэрэв та iPhone 4 , iTouch 4G тэй бол GyroScope - н гайхамшигийг энэхүү тоглоомноос мэдрэнэ . Дээрээ байгаа дайсныг дээшээ харж буудаад , хойноосоо ирж буй дайсныг эргэж харж буудаад л үнэхээр сонирхолтой / Эргэдэг сандал …
Манайд энэ талын мэдээлэл ихээхэн хаалттай , үүнийг албан ёсоор зарладаг журам , ядахдаа наад захын соёл байхгүй тул би мэдээллийг бага багаар цуглуулж байна . Явцын дунд нэмж засварласаар гүйцээх болно . Та бүхэн өөрсдийн мэдэж байгаагаа болон санал сэтгэгдлээ нэмэрлээрэй . Удахгүй албан ёсоор эхлэх 2008 оны УИХ - ын сонгуулийн сурталчилгааны өмнө хэн нь хэнийх болохыг бүгд мэддэг байгаасай .
Хүүхдүүд хайрыг чухам юу гэж боддог юм бол ?
Улайсан бол халдварт , эсвэл үрэвслийн өвчин байгаагийн шинж тэмдэг байж болзошгүй . Яг аль нь вэ гэдгийг бусад шинжилгээ үзлэгийн үр дүнтэй харьцуулан үзэж байж мэргэжлийн эмч тавьна гэдгийг анхаараарай .
Үүний өмнөхөн Кака өөрөө " Милан " - ыг орхих бодолгүйгээ ярьж байсан нь олныг эргэлзэхэд хүргэсэн . Гэвч асуудал дээгүүр шийдэгдсэн бололтой . " Милан " - ы дэд ерөнхийлөгч А . Галлиани " Gazzetta dello Sport " сонинд энэ наймаа биелэх боломжтой гэсэн ярилцлага өгснөөс хоёрхон цагийн дараа Мадридад хүрэлцэн очиж , " Реал " - ын удирдлагуудтай уулзжэ . . . Цааш унших »
би энэ номыг уншаагүй шд . күэ ингэхэд надад унших ном ямар их бнаа гэтэл надаа алга ккк
Гадаадын их , дээд сургууль , коллежуудад тэтгэлэгтэйгээр суралцахад зайлшгүй хийдэг нэг алхам бол эссэ бичих байдаг . Таны бичсэн эссэгээр таныг хэн бэ гэдгийг мэдэж авдаг . Тиймээс та өөрийгөө зөв ойлгуулж чадах эсэх нь эссэгээ хэрхэн бичсэнээс шууд хамаарна .
хэха айр дурамжхан баяр хүргийеэ этр үү баярын мэнд мэнд алий нааш ир духан дээр нь үнэрлий даа этр
15 дугаар зүйл . Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн эхлэх , үргэлжлэх , дуусах хугацаа
PC MicroWorks ' саяхан өөрийн гаргасан шинэ бүтээгдэхүүнийг дэлхийн хамгийн хүчирхэг 15 . 4 ″ ийн лаптоп хэмээн нэрлэсэн байна . Гэхдээ энэ үнэхээр бодитой байж чадах болов уу ? Таньд 15 . 4 ″ ийн лаптоп хэрэгтэй болвол PC MicroWorks ' ийн вэбсайтанд ороод өөрийн хүүхдээ дуртайгаараа янзлуулж аваад ашиглах боломжтой . Intel Core 2 Extreme Quad Core processor , 8gig DDR3 санах ой , and NVIDIA Geforce 9800M GT график карттай . Дэлгэрэнгүй »
Тхх улаан ногоон панат юм шиг бгаан . . Нүдэн ерөөсөө даску бгаамдаа хэхэ
- ИЗН - тай нэгдсэн ч ногоон үзэл баримтлалаа хадгална гэж буй . Хоёр жилийн өмнө танаас ярилцлага авахад " Ногоон үзэл баримтлал боловсруулахаар бэлтгэж байгаа " гэж байсан . Энэ юу болсон бэ . Ер нь өнгөрсөн хугацаанд ямар ажил хийв . 2012 оны сонгууль ойртож , дүн тавиулах цаг ойртлоо ? - Би 10 гаруй хуулийн төсөл санаачлахад оролцсон , бие дааж хоёр ч төсөл санаачилсан . УИХ - д НН суудалтай болсон , ногоон үзэл баримтлал төрийн олон баримт бичигт орсон . Тухайлбал , Ерөнхийлөгчийн сонгуульд бид Ц . Элбэгдоржийг дэмжсэн . Хамтран ажиллах журмын дагуу Ерөнхийлөгчийн мө - рийн хөтөлбөр " ногоорсон " . Ногоон үзэл баримтлал хамгийн чухал гэдгийг бүгд ойлгож байна . Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч оруулсан . Төрийн бүх шатанд ногоон үзэл баримтлалыг шингээнэ гэдэг бол Парламентад байгаа намын гол ажил . Түүнээс НН тусдаа 100 мод тарих , гол усны хогийг цэвэрлэх нь гол ажил биш . О . Бум - Ялагч нар харин тэгж ойлгоод байгаа юм . НН - ын үүрэг бол Монголын төрийг ногоон үзэл баримтлалтай болгох . ИЗН - тай нэгдээд ИЗ - НН гэсэн гуравдагч хүчин бий боллоо . Энэ бол ногоон өргөжүүлсэн хэрэг . Энэ л миний ажил . Би ажлаа хийсэн . Туулын эрэг дээр мод тарих нь ногоон бодлогын үр дүнд хийх ажил . Түүнээс НН бол ногоон сангийн аж ахуйн нэгж биш . Бид энэ замаараа цааш явна . Үүгээрээ иргэний хөдөлгөөн , Парламентын нам хоёр ялгагддаг . Жагсаал хийж буй хүмүүс ногоон улс төр , мод тарих хоёрыг холиод байгаа юм .
Цэцэг ургамалд зориулсан энэ тэжээл нь ургамлын үндэсний хөгжлийг түргэтгэгч фосфорын хүчил , азот , кали , нитроген болон потассиумын хольцтой бордоо юм .
Засаг захиргаа , нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын үйл ажиллагааны баталгаа 38 дугаар зүйл . Хурлын болон Засаг даргын бүрэн эрхийн баталгаа 38 . 1 . Аймаг , нийслэл , сум , дүүргийн Хурлын болон бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно . 38 . 2 . Төрийн албанд 25 - аас дээш жил ажилласан аймаг , нийслэл , сум , дүүргийн Хурлын болон бүх шатны Засаг дарга тэтгэвэр тогтоолгох бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 12 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламж олгоно . 38 . 3 . Хурал , Тэргүүлэгчид , Засаг дарга бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь тухайн нутаг дэвсгэр дэх байгууллага , албан тушаалтан бүх талын дэмжлэг үзүүлэх үүрэгтэй . 38 . 4 . Хурал , Тэргүүлэгчид , Засаг дарга , тэдгээрийн ажлын албадын ажиллах нөхцөл бололцоог хууль тогтоомж , Засгийн газрын шийдвэрээр баталгаажуулна . 38 . 5 . Тухайн нутаг дэвсгэрт захиргааны журам зөрчсөн иргэд , байгууллага , албан тушаалтанд Засаг дарга зохих хууль тогтоомжид заасан үндэслэл , журмын дагуу захиргааны хариуцлага хүлээлгэх , эсхүл тийм хариуцлагыг хүлээлгэх саналыг эрх бүхий байгууллага , албан тушаалтанд тавина . 38 . 6 . Баг , хорооны Хурлын даргад тухайн шатны Засаг даргын сарын үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх хэмжээний урамшуулал сар тутам олгоно . 39 дүгээр зүйл . Засаг захиргаа , нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын шийдвэрийг биелүүлэх 39 . 1 . Хурал , Засаг даргаас хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр тухайн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөх бөгөөд түүнийг холбогдох байгууллага , албан тушаалтан , иргэд заавал биелүүлнэ . 39 . 2 . Хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Хурал , Засаг даргаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүйгээс учирсан хохирлыг гэм буруутай этгээд бүрэн хэмжээгээр нөхөн төлнө . 40 дүгээр зүйл . Засаг захиргаа , нутаг , дэвсгэрийн нэгжийн удирдлага хууль ёсыг сахих 40 . 1 . Хурал , Засаг даргаас хурал , жагсаал , цуглаан , санал асуулга явуулах талаар гаргасан шийдвэр зөвхөн хууль тогтоомжид нийцсэн байвал зохино . 40 . 2 . Харьяалах нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж , байгууллагаас гаргасан шийдвэр хууль тогтоомж , Хурал , Засаг даргын шийдвэрт харшилсан бол Засаг дарга уг шийдвэрийг хүчингүй болгоно . 40 . 3 . Засаг захиргааны тухайн нэгжид үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дээд шатны байгууллагад харьяалагддаг аж ахуйн нэгж , албан газар , байгууллагын гаргасан шийдвэр хууль тогтоомж , Засгийн газар , Хурал , Засаг даргын хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан шийдвэрт харшилбал Засаг дарга түүнийг өөрчлөх буюу хүчингүй болгуулах саналаа эрх бүхий байгууллага , албан тушаалтанд уламжлах бөгөөд энэхүү саналыг шийдвэрлэх хүртэлх хугацаанд уг шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлнэ . 41 дүгээр зүйл . Засаг захиргаа , нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын хүлээх хариуцлага 41 . 1 . Хурал , Засаг даргын хууль бус шийдвэрийн улмаас иргэд , байгууллагад учирсан хохирлыг нөхөн төлөхтэй холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэнэ . 41 . 2 . Хурал , Засаг дарга гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэл , хариуцлагыг бүрэн хүлээнэ . 42 дугаар зүйл . Хууль хүчин төгөлдөр болох 42 . 1 . Энэ хуулийг " Төрийн мэдээлэл " эмхтгэлд албан ёсоор нийтэлснээс хойш арав хоногийн дараа дагаж мөрдөнө . 42 . 2 . Энэ хуулийн 26 . 5 . 1 , 26 . 5 . 2 дахь заалтыг аймаг , нийслэл , сум , дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008 оны ээлжит сонгууль явуулж шинээр сонгогдсон төлөөлөгчид бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн үеэс эхлэн дагаж мөрдөнө .
. . . Тэд өнгөрсөн баасан гарагт хуримаа хийсэн бөгөөд шинэ байрныхаа унтлагын өрөөнд энэ зургаа авахуулсан аж . Түүний шинэ нөхөр нь . . .
Би унтаа мэт сэрүүн мэт нойрноосоо сэрэхэд Хөх намрын шаргал тэнгэр амгалан дүнхийнэ Гашуун бүүр гашуун тэр шаналалт итгэлийн цэцгэнд Ганцаараа би орчлон мартан дурласан байна Би нээгдсэн мэт хаалттай мэт сэтгэлээ ярахад Намрын гунигт дуу ниссээр орчлонгийн хоосонд шингэнэ Нууц бүүр нууц гэрэл аялгуун зүгт Нарнаас зугтан өөрийн дотроо төөрнөм Би байгаа мэт байхгүй мэт өөрийгөө хайхад Эвлүүлдэг тоглоом мэт тавилан минь тэнгэрийн аясаар эргэлдэнэ Эвдэрсэн бүүр эвдэрсэн сэтгэлээ эвлүүлэн уйд автахад Эрээд олдоогүй утга учир гэрийн минь үүдэнд өндийдөг
Зохиолч , сэтгүүлч Б . Шүүдэрцэцэгийг " Ярилцах танхим " - даа урилаа . - Таны ярилцлагыг Б . Тогтохбаяр зохиолчтой хийсэн ярилцлага гэж бичих үү , аль эсвэл Б . Шүүдэрцэцэг зохиолчийн ярилцлага гэх ёстой юу гэдэгт та хариулт өгөхгүй юү ? - Хүмүүс намайг Тогтохбаяр гэж бараг мэдэхгүй дээ . Өөрийг тань ч Б . Шүүдэрцэцэг гэдгээр минь ярилцлага авах гэж байгаа болов уу гэж бодож байна . - Хүлээн зөвшөөрч байна . Анх таныг 2002 онд " Шар " сонинд Б . Шүүдэрцэцэг нэрээр зохиол бичиж байсныг санаж байна . Тэр үеэс хойш олон зүйл өөрчлөгдсөн байх . Тийм үү . Гадаад төрхийн хувьд гэхэд л тэр үеийнхээсээ бүр ч залуу харагдаж байна шүү дээ ? - Цаг хугацаа өнгөрөөгүй юм шиг байна уу . - Тэгж хэлж болох л юм ? - Би биологийн хөгшрөлтийн эсрэг янз бүрийн зүйл хэрэглээгүй . Харин хүнд өөрийгөө олох үе ирдэг гэдэг шиг имижээ олсон байж болох юм . Түүнээс бус хумсыг эс тооцвол надад хиймэл зүйл ганц ч байхгүй . Би маш их прагматик хүн учраас аливаа зүйлийн агуулгыг шүтдэг . Тэгээд ч би монгол хүн . Монгол хүний ерөнхий шинжийг арилгаж , өөрийгөө өөрчлөөд байх шаардлага надад огт байхгүй . - Та тухайн үед өөрийгөө нууцалдаг байсан . Олны өмнө ил гарах болсон шалтгааныг та хэдийд олж харсан бэ ? - Анх зохиол бичиж эхлэх үед бид хоёр танилцаж байсан шүү дээ . - Тийм ээ . Би ч бараг таныг бичээд байгааг анзаардаггүй байсан . Одоо бодоход шүү дээ ? - Би тэгж л нуухыг хүссэн учраас нуудаг байсан . Цаашаа юу болохыг хэн ч мэддэггүй . Үүнтэй л адил зүйл надад тохиолдсон . Хэн ч мэдэхгүй Шүүдэрцэцэг гэдэг хүний зохиолыг тийм олон хүн уншина гэж би төсөөлж байгаагүй . Зөвхөн " Шар " сонины уншигчдад зориулж л бичиж байсан . Дараа нь уншигчид " Ном болгооч " гэдэг хүсэлт тавьж эхэлсэн . Би хүслийг нь биелүүлсэн . Бүх зүйл надад захирагдаагүй . Гурван жил гаруйн хугацаанд нууцалж байгаад өөрийгөө ил болгосон . Нэгэнт зохиол бичсэн учраас зохиогчийн эрхээ хамгаалахын тулд " Шүүдэрцэцэг гэдэг чинь би юм аа " гэж хэлэх хэрэгтэй болдог юм билээ . - Та 2002 оны тэр үеийнхээсээ ч залуу харагдах болсноо хүлээн зөвшөөрнө биз дээ ? - " Шүүдэрцэцэг гэдэг чинь би байна " гэж зарлахтай зэрэгцээд л өөрийнхөө гадаад төрхөнд анхаарал хандуулж эхэлсэн . Өнөөдөр өөрийн үсчин , оёдолчин , гоо сайханчтай болсон . - Зохиолчид нийтлэг дүр төрх , гүн ухааны гэмээр " маяг " - аараа ижилсэх нь бий . Таныг тэдний дунд арай онцгой харагддаг гэдгийг анзаараагүй үлдсэн хүн цөөхөн болов уу ? - Би бусдад гоё харагдах гэж асуудалд ханддаггүй . Тэгээд ч дотоод мөн чанараараа бол харин ч их эрэгтэйлэг хүн . Зарим хүнд их гоё харагдаад , нэг хэсэгт нь хэт их гадаад төрхдөө анхаардаг хүн шиг харагддаг байж магадгүй . Ямар ч байсан миний дотоод мөн чанар хэвээрээ байгаа . Зохиолчдын тухайд манайд л нийтлэг нэг дүр төрхтэй харагддаг болохоос бус гадаад оронд бол өөр байдаг . Манай С . Удвал гуайн хувьд гэхэд л гайхалтай сайхан эмэгтэй байсан . Тэгээд ч би зохиолчдыг гаднаас нь уйтгартай харагдах хэрэггүй гэж боддог . Бид оюуны талбарт ажиллаж байгаа хүмүүс . Биднийг харж үлгэр авах залуу охид олон бий . Надад гэхэд " Таныг үлгэрлэн дуурайдаг " гэж хэлэх охин олон байдаг . Иймд оюуны салбарт ажиллаж , хөдөлмөрлөж байгаагийнхаа хувьд маш олон залууг энэ чиглэлээр ажиллаж , шударгаар амьдралын сайн сайхнаа бүтээх зам руу татахдаа би өөрийгөө сайн үлгэр дуурайлал нь байгаасай гэж хүсдэг . - Охидууд загвар өмсөгч , дуучин бүсгүйчүүдийг харж үлгэр дуурайл авах нь бий . " Би яг энэ эгч шиг гоё бүсгүй болно " гээд л ? - Би заавал загвар өмсөгч , дуучин хүмүүс л гоё байх ёстой гэсэн хэвшмэл ойлголтыг эвдэхийг хүсдэг . Яагаад эмэгтэй хүн ухаантай байсныхаа төлөө өөрийгөө муухай харагдуулах ёстой юм бэ . Гоо зүйн тодорхойлолтоор бол гадаад , дотоод гоо сайхан буюу хэлбэр , агуулга хоёрын нэгдлийг хэлнэ гэсэн байдаг . Ажил хийдэггүй хэрнээ өдөр бүр гоо сайханд орж , үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэж , өөрийгөө засварлаж явдаг эмэгтэйг залуу охид юуны төлөө дуурайх юм бэ . Тэднийг ямар мөнгөөр өөрсдийгөө гангалж байна гэж бодоод үлгэр жишээ авах вэ . Би тийм үлгэр дуурайлалд дургүй . Тийм хүмүүс охидод үлгэр жишээ болох бий гэж айдаг . Надад үнэхээр тэр бүхэн утгагүй санагддаг . Ямар ч эмэгтэй хүн өөрөө өөрийнхөө , амьдралын эзэн байх ёстой . Цаг ямагт нөхрөө хараад , хүлээгээд суудаг объект байх ёсгүй гэж боддог . Би бүх амьдралынхаа туршид субъект байж ирсэн . Би гурван охинтой . Тэднийхээ сайн сайхан үлгэр дуурайлал нь байх үүрэгтэй хүн . Тэднийг дагаад олон мянган уншигч байна . Тэдний өмнө би үүрэг хүлээх ёстой . - Та Эрхүүгийн их сургуульд сурч байсан байх аа ? - Тийм ээ . Охиноо гаргах гэж Монголд ирээд буцаж яваагүй . Би тэр үед охиноо орхиж явж чадаагүй . Ээж дээрээ орхиод явж болох байсан ч өөрөө өсгөхийг хүссэн . Ээж , аав ч гэсэн охиноо өөрөөсөө хол өсгөнө гэхээр төсөөлж чадахгүй байсан . Би энэ шийдвэрээ өөрийнхөө амьдралд гаргасан хамгийн зөв шийдвэрүүдийн нэг гэдэгт өнөөдөр ч итгэлтэй байдаг . - Таны нөхрийг сэтгүүлч , пиарч Д . Болдхуяг гэдгийг мэдэх нэг нь мэднэ . Мэдэхгүй нь мэддэггүй болов уу . Мэддэг хүмүүсийн хувьд " Пиарыг нь Д . Болдхуяг хийж байгаа учраас ийм амжилттай явж байгаа " гэж хэлж болох юм ? - Анх зохиол бичиж , сонинд хэвлүүлэх үед нууц нэр хайж байхдаа л бид хоёр зөвлөлдсөн . Тэр үеэс хойш дахиж зөвлөгөө өгөөгүй . Намайг мэддэг болохоороо " Чи угаасаа өөрөө л бүхнийг бүтээхийн төлөө зүтгэдэг хор шартай хүн учраас би юм хэлэхгүй " гэдэг юм . Заримдаа ганц нэг зөвлөгөө хэлэхээр нь би хүлээж авдаггүй . Би чинь айхтар зөрүүд хүн шүү дээ . " Хань минь тэгж хэлж байна " гэж бодохоос илүүтэй " Би өөрөө ингэж хүсч байгаа учраас " гээд л зүтгэчихнэ шүү дээ . - Та " Миний ертөнц " номондоо 1991 онд хуримаа хийсэн тухайгаа бичсэн байсан . Тэр үеэс хойш 20 жил өнгөрчихөж . 20 жилийнхээ ойг нууцхан ч болов тэмдэглэсэн үү ? - Хоёулхнаа тэмдэглэсэн . Би 40 хүрээд удаагүй байсан . Уг нь олон хүн уриад илүү өргөн хүрээнд тэмдэглэж болох байсан . Гэхдээ хоорондоо ярилцаад " Энэ 20 жилийн амьдрал бид хоёрын л амьдрал юм чинь хоёулхнаа л тэмдэглэе " гэж ярилцаад нэг оройжин ярилцаж суусан . - Юун тухай вэ . Алдаа , оноо , аз жаргалтай мөчүүд гээд л дурсамж дуусашгүй санагдсан гэдэгт итгэж байна ? - Гэр бүлээрээ цаг ямагт хамт байсан ч гэсэн тогтож ярилцаагүй олон зүйл үлдсэн байдаг юм билээ . Их л гоё ярилцаж , баярласан даа . Бид хоёр чинь 20 настай , бараг хүүхдээрээ байхдаа суусан болоод ч тэрүү олон асуудал байдаг байсан . Тэр бүхнийг шийдээд , даваад гараад ирсэндээ бахархсан . - Тэр бүхнээс тань залуу гэр бүлд тулгамддаг асуудлын талаар тодруулмаар байна . Та сая уншигчиддаа сайн сайхан үлгэр жишээ байхыг хүсдэг тухайгаа хэлсэн болохоор энэ асуултын хариулт залуу охидод нэгийг бодогдуулж болох юм ? - Анх бид хоёр хадам аавынхаа гурван өрөө байрны хамгийн жижигхэн өрөөнд гэр бүл болж , дөрвөн жил хамт амьдарсан . Ямар ч сайн хадам , хичнээн сайн бэр байлаа гээд хадмын хаяанд амьдарна гэдэг тийм ч амар зүйл биш байдаг . Дөрвөн жилийн дараа дөрвөн настай охиноо дагуулаад нүүхэд бид хоёрт зурагт ч байгаагүй . Хадмынхаасаа тусдаа гарч , Бөхийн өргөөний ард айлын хажуу өрөө хөлслөхдөө тэр айлын плиткаг ашигладаг байсан . Манай охидууд хор шартай болоод ч тэрүү гэрийн эзний хүүхдийг зодно . Яаж ч бодсон гэрийн эзний хүүхдийг зодно гэдэг амар зүйл биш . Хэд , хэдэн хажуу өрөө хөлсөлж байж охиноо зургаан нас хүрэхэд өөрийн гэсэн байртай болсон . Бид хоёр амьдралынхаа төлөө өдөр бүр тэмцэж байж л энэ амьдралыг босгосон . Өөрсдийнхөө хүчээр бүтээсэн учраас 20 жилийн дараа эргээд харахад сайхан байсан . Маш их бахархалтай санагдсан . - Маш олон бэр асуудал гарах бүрт л хадам ээжийгээ маргааны төвд авчирдаг . Хадам ээжүүд ч гэмгүй байдаггүй бололтой юм билээ ? - Зөрчилдөх тохиолдол олон л гарна . Гэхдээ би багаасаа асуудлын голыг олохыг чухалчилдаг байсан учраас бэрхшээлийг хүндрүүлэхгүйг эрмэлздэг байсан . Тэгээд ч би хүүхдээ харахын хажуугаар сургуульд сурч , ажил хийж , хичээлээ хийдэг байсан . Хадмууд ажил хийдэг бэрд бас муу байж чадахгүй шүү дээ . Тийм болоод ч тэрүү хурдан хугацаанд хүлээн зөвшөөрөгдөж чадсан . Манай хадмууд ч тийм муу хүмүүс биш л дээ . Хүн ер нь бусдыг өөртөө яаж хандахыг өөрөө тодорхойлдог гэж боддог . Өөрөө ноён нуруугаа алдахгүй , өөрийгөө ойлгуулдаг байх ёстой юм шиг байна лээ . Ямар ч тохиолдолд айлын нялх охин гэрт нь орж ирээд , өөрийнхөөрөө байх гээд эхэлбэл олон арван жилийн турш өөрийн хэв маягаараа амьдралаа зохицуулж ирсэн эх хүний хувьд амар биш байх нь ойлгомжтой . Би охид , бүсгүйчүүдийг үүнийг ойлгох хэрэгтэй гэж боддог . - Одоо бол та нэр хүндтэй бэр үү ? - Нэр хүндтэй бэр . Намайг хүү нь очихоор яаж угтдаг тэгж л угтдаг . Хэзээ ч гэрт нь очиход хоол хийлгэдэггүй . Миний өнөөдрийн хийж бүтээж буй бүхнийг минь хүндэтгэдэг . Төрүүлсэн аав , ээжийн хүндлэл , хайраас дутахгүйгээр намайг хүндэлдэг . - Д . Болдхуяг ахыг 2002 онд сити таксинд явдаг шар машин авч , ногооноор будаад унаж байсныг санаж байна . Тэр машин та хоёрын анхны машин байсан уу ? - Тийм ээ . Манай бага охин мэндлэхэд бид хоёр тэр машиныг авч байсан . Бидний анхны машин . Бүхнийг тэгж л нь эхэлсэн . Тэр нь маш их амттай байдаг юм билээ . Би бага байхдаа бусад охидын адил гоёж гоодоод , диско хэсдэггүй байсан . Өнөөдөр харин хүссэн бүхнээ авч , өмсч , эдэлж , хэрэглэж байна . Хүн ер нь бүх зүйлийг анхнаас нь өөрийн болгох гэж зүтгэх хэрэггүй гэж боддог . - Эмэгтэйчүүд өнөөдөр л энэ хувцсыг , цүнхийг авахгүй бол бүх амьдрал нь зогсчих юм шиг санах нь бий ? - Сэтгэл санаагаар унаад л , бөөн уйтгар гуниг болдог хүмүүсийг би бас мэднэ ээ . Хүн зөв амьдраад , хүссэн зорилгодоо хүрч чадвал тэр бүхэн чинь нэг , хоёроороо бус хүссэн хэмжээгээр нь ирдэг гэдгийг би өөрийнхөө амьдралаас харж байна . Үүндээ баяртай байдаг . - Та шууд утгаар нь " Сонголт миний талд эргэсэн " гэж хэлж байна уу ? - Тийм ээ . Үнэн нь л тэр . - Таны дэргэд туслах , жолооч , менежер гэсэн гурван хүн ажиллаж байна . Зохиолч эмэгтэйчүүдийн хувьд энэ бүхэн " илүүрхэл " биш үү ? - Янз бүрийн дүр бүтээх гэсэндээ энэ хүмүүсийг ажилд аваагүй . Миний ажил дийлдэхээ больчихоод байна . Дотоод ажлыг хийх туслах , гадаад ажлыг зохицуулдаг менежер , жолооч зайлшгүй хэрэгтэй болсон . Энэ хүмүүс байхгүй бол би зохиолоо бичиж амжихгүй болчихно . Гэртээ шал угаагаад суугаад байвал бүр ч бүтэхгүй . Монголд энэ байдал одоохондоо онцгүй санагдаж байж магадгүй . Дэлхийн зохиолчид бүгд л туслахтай байдаг юм билээ . - Та өөрийгөө Монголын утга зохиолд үүрэг гүйцэтгэж байна гэж боддог уу ? - Энэ талаар дүгнэлт хийж байгаагүй юм байна . Би шинэ зүйл бичээгүй . Дэлхийн утга зохиолын бүхий л урсгал уншигчдад хүрчихсэн . Номыг буруу талаас нь харуулж бичихгүй юм бол энд шинэчлэл хийх боломж байхгүй . Харин монгол хэл соёлоо авч явахад өөрийн хувь нэмрийг оруулах юмсан гэж боддог . Тэгэх үүрэг ч надад бий . Ерөнхийдөө монгол хэлээр гарч буй зохиол , бүтээл шинэ байхад , уншигчидтай болоход нь өөрийнхөө хувь нэмрийг оруулсан гэж хэлж болно . Монголд борлуулалтаараа нэг номерт байна гэдэг хэцүү . Орчуулгын зохиолууд маш сайн борлогддог . - Олон зохиолчийн хувьд нэг " брэнд " гэмээр үг байдаг . Тэр нь " Би цаг үеэсээ төрүүлж төрсөн хүн . Миний зохиолыг намайг үхсэний дараа ойлгоно . Цаг хугацаа хэрэгтэй . Зохиолч хүн цаг хугацаанаасаа түрүүлж сэтгэх ёстой " гэх үгс . Та үүнийг хүлээн зөвшөөрдөг үү ? - Мэдэхгүй ээ . Би тэгж хэлдэггүй . Надад миний зохиолыг ойлгож байгаа нь л чухал . Одоо харин гаднаас " Зохиолоо орчуулж ирүүлнэ үү " гэсэн хүсэлт олноор ирэх болсон . Тийшээ номоо гаргах бодолтой байгаа . Гэхдээ тэнд борлуулалтаар тэргүүлнэ энэ тэр гэж ярих хэрэггүй болов уу . - Монголын зах зээл хэтэрхий бага байгаа нь номоос ашиг олох боломж олгодоггүй гэсэн яриа бас байдаг ? - Хүн ам бага байгаа нь харамсалтай хэрэг . Гэхдээ би голохгүй . Зүгээр сонирхуулаад хэлэхэд миний " Ану хатан " романы борлуулалтыг Оросын хамгийн олон хувь зарагдсан номын худалдаатай харьцуулаад үзэхэд 500 мянгаас сая номын борлуулалт хийчихсэн юм билээ . Би Монголдоо төрсөн учраас байгаа нөхцөл байдалдаа л тохируулж бодохыг чухалчилдаг . Ямар өндөр хамартай , шар үстэй Мерлин Морло болж төрсөнгүй гээд гомдоод уйлаад байлтай биш дээ . - Та орчин цагийн залуусын сонголт , амьдралын хэв маягийг зохиолдоо ашигладаг байсан . Гэнэт тэр бүхнээсээ татгалзаж түүхэн роман бичих болсон шалтгаан нь юу вэ ? - Хүн хөгжих ёстой байх аа . Тэр хөгжил намайг " Ану хатан " романыг бичихэд түлхүүрдсэн байж магадгүй . Энэ романаас өмнө нь бага , багаар роман бичих дадлага хийсэн . - Хэр удаан судалсан бэ ? - Жил гаруй судалсан . Олон ч эрдэмтэн , судлаачидтай уулзаж , олон ч ном бүтээл уншсан . Амар бүтсэн бүтээл биш ээ . Би Б . Ринчен гуайн " Галдан бошигт " романыг уншчихаад багаасаа Ану хатнаар бахархдаг байсан . Ер нь надад эрчүүдтэй тэдний дүрмээр өрсөлдөж , ялалт байгуулсан эмэгтэйчүүд маш их бахархууштай санагддаг . - Орчин үеийн уншигчид " Роман уншина гэхээс халшраад байна " гэж хэлэх нь бий . Тэд бас " Зохиолч нь яаж ийм урт ном бичдэг байна аа " гэдэг . Таны хувьд халшрах үе байсан уу ? - Зарим үед халширч , барьж авахаас зугтах тохиолдол байсан . Романыг онгодоор бичнэ гэж байхгүй . Яруу найргийг л онгодоор бичдэг байх . Уншигчдын хувьд зарим нь тийм бодолтой байдаг нь үнэн . Харин миний уншигчдын хувьд том номонд илүү дуртай . Өгүүллэгийн ном туужаасаа удаан зарагддаг . Роман нь туужаасаа хурдан зарагдсан . Миний " Ану хатан " роман өмнө нь гаргаж байсан бүх номын минь борлуулалтыг эвдсэн . Би уншигчаа их сайн бэлдсэн гэдгээ сүүлийн үед улам бүр мэдрэх болсон шүү . Өөрийгөө хүмүүсийн хайранд амьдарч байгаагаа ч цаг ямагт мэдэрч байгаа . - Та итгэлтэй байна уу ? - Тийм ээ . Олон эмэгтэй надтай уулзаад " Таны ярилцлагыг уншаад би жигүүртэй мэт болсон " гэж байсан . Эрчүүд ч шууд нэвтрүүлгийн үеэр бахархаж , баярлаж байгаагаа хэлдэг . Сая " Ану хатан " жүжгийнхээ клипийг Төв аймагт хийхэд хоёр малчин надад " Та Шүүдэрцэцэг зохиолч уу " гээд таван сайхан хурдан морио бидэнд үнэ төлбөргүй хэрэглүүлж байсан . Ховд аймгийн Төв номын сангийн уншигчидтай видео уулзалт хийхэд " Та заавал манай нутагт ирээрэй " гэж урьсан . Би алхам тутамдаа л намайг гэсэн хүмүүсийн сайхан сэтгэлийг , хайрыг мэдэрч байгаадаа баяртай байдаг . - " Ану хатан " жүжиг хэзээ нээлтээ хийх вэ ? - Энэ сарын 8 - нд нээлтээ хийнэ . Бэлтгэл ажил ерөнхийдөө дуусч байгаа . Анх манай Ц . Баясгалан манай найз жүжигчин Ц . Эрдэнэцэцэгээр дамжуулж энэ зохиолыг " Жүжиг болгомоор байна " гэдэг саналыг тавьж байсан . Хэсэг хугацаа өнгөрсний дараа дахиж утасдаад " Баатар найруулагч бид хоёртой уулзаадхаач " гэсэн . Би тэр хоёртоо маш их баярлалаа гэж хэлмээр байна . - Жүжигт зориулж романдаа өөрчлөлт оруулсан уу ? - Жүжгийн зохиол арай өөр байдаг юм билээ . Тийм болохоор найруулагчийнхаа шаардлагаар өөрчлөлт оруулсан . " Ану хатан " жүжгийн найруулагчаар урлагийн гавьяат зүтгэлтэн , найруулагч Б . Баатар ажиллаж байгаа . - Надад гол дүрийн жүжигчдийн сонголт их таалагдсан . Яг театрынхаа урлагт үнэнч байж , жүжигчнийхээ үнэ цэнийг өргөж чаддаг жүжигчид тоглох нь гэж баярласан ? - Найруулагч маань сонгосон . Надад ч маш их таалагдсан . Би 100 хувь сэтгэл хангалуун байгаа . Манай Ц . Баясгалан , Ц . Цэрэнболд хоёр үнэхээр өөрийн тань хэлснээр нууцлаг , үнэ цэнэтэй жүжигчид . Би энэ Ану хатны дүрд тайчдаг жүжигчдийг анхнаасаа тоглуулахгүй байсан . Тэд тайчигчаар л харагдана шүү дээ . Сөргөөр танигдаагүй учраас Ану хатанд их сайхан тохирч байгаа . - Шинэ номын нээлт болоход их баярлаж , догдолдог байх . Жүжгийн нээлт ойртоход ч бас адилхан байна уу ? - Харин ч догдолж , баярлах бус их түгшиж байна . Би зөвхөн жүжгийн зохиолч бус продьюсерээр ажиллаж байгаа . Манай жүжгийн тайз их өвөрмөц болж байгаа . Гэр , авдар нь салдаг гээд л дор бүрнээ нарийн хийц ихтэй болохоор " Нээлтийн үеэр яадаг бол " гэж айдаг юм байна . - Клип нь их сүртэй болж байгаа гэж сонссон . Бусад жүжгийн клип бөөн цус , зодоон , хүчирхийлэлтэй байдаг . Тэр бүхнийг хараад таашаах нэгэн байхад над шиг хүмүүс шууд төвөгшөөдөг . Маш бүдүүлэг сэтгэгдэл төрүүлдэг учраас " Үзэх хэрэггүй " гэсэн бодол төрчихдөг юм ? - Би ч тэр хүчирхийлэл дүрсэлсэн клипт дургүй . Эмэгтэйчүүдийг хөнгөмсөгөөр үзүүлэх сонирхолтой байдаг нь эвгүй санагддаг . Миний жүжиг түүхэн жүжгүүд дотроо клиптэй хоёрхон жүжгийн нэг болж байгаа . " Таванбогд " групп ивээн тэтгэсэн . Манай найз Алтантуяа хоёрхон хоногийн дотор клипний найруулагчаар ажиллаж их сайхан бүтээл хийж өгсөнд баяртай байгаа . - Цаашлаад кино хийх бодол байна уу ? - Гавъяат жүжигчин Г . Равдан ах маань миний романы нээлтийн үеэр " Дамчаа агсан Ану хатнаар кино хийнэ гэж мөрөөддөг байсан . Мөрөөдлийг нь биелүүлээрэй " гэж хэлж байсан . Тэр үед тохироо нь бүрдвэл кино болгочих юмсан гэдэг бодол төрж байсан . Жүжгийн маань Очирцэцэн хааны дүрд тоглож байгаа Ардын жүжигчин Ж . Мягмарнаран ах клипний зураг авалтын үеэр " Дэлгэцийн бүтээл болгож , ахыгаа нэг Очирцэцэн хааны дүрээр дэлгэцэд үлдээгээрэй " гэж хэлж байсан . - Би ч бас танд кино хийхийг ерөөе ? - Баярлалаа . - Жүжигчид түүхэн жүжигт дүр бүтээхээр омогшиж байна уу . Та тэдний омогшлыг мэдэрсэн үү ? - Тийм ээ . Тэд маш их баяртай байгаа . Тэр тусмаа эр нь ханачихсан залуу жүжигчдийн хувьд их талархалтай хандаж байсан . - Ярилцлагын төгсгөлд " Ану хатан " жүжгийн нээлтэд амжилт хүсье . Олон , залуу зохиолчийг бүтээлч хөдөлмөрт уруу татаасай гэж хүсч байна ? - Баярлалаа . Дашрамд нь " Ану хатан " жүжгийг ивээн тэтгэсэн " Таванбогд " групп , " Хүрд " компани , " Улаанбаатар барилга " компани , " Гандирс " , " Сэлэнгэ пресс " , " Монгол костюмс " зэрэг ивээн тэтгэгчдэдээ баярласан , талархсанаа илэрхийлье . Г . Отгонжаргал
Энэ үед барууны холбоотнууд хойд Африкийг 1940 - өөс 1943 оны хугацаанд амжилттай хамгаалж , 1943 онд Италийг эзлэж [ 37 ] , 1944 онд Нормандид буусан 132 , 500 цэргийн тусламжтайгаар Францыг чөлөөлөв [ 38 ] [ 39 ] . Германтай тулалдсаар ирсээр барууны холбоотнууд Райн мөрнийг гатлан Зөвлөлтийн цэрэгтэй Германий дундуур урсах Элба мөрөн дээр уулзав .
Гүү гүү би могой гэж дуудуулкуу . тэгэж дуудуулснаас энэ бичлэгээ устгасан нь дээр : р
3 . 3 . 6 Цээживчний нуруу хэсэг нь бөөрийг бүрэн далдалж , доргилтоос хамгаалсан байх ба эмээлийн бүүрэгт хүрэхгүй байна .
" Толгой компьютер тойрсон бизнес цахим худалдааны салбарт хамтран ажиллах болсноор Америк , Энэтхэг хоёр гэрлэлтээ батлуулсантай ялгаагүй болсон юм " хэмээн Паул өгүүлж байна . Мөн түүнчлэн далайн гүнээр татсан шилэн кабелийг ашиглах боломжтой байсан нь Энэтхэгийн хувьд томоохон аз завшаан болсон юм . " Миний оффис Банглор дахь Лийла Палас зочид буудалтай тун ойр байрладаг байлаа . Банглорын нэгэн дүүрэг хот болох Вайтфийлдийн мэдээлэл технологийн паркад миний хамтран ажиллаж байсан үйлдвэр оршдог байтал энэхүү үйлдвэр , оффис хоёроо холбосон телефон утасны шугам тавиулж чаддаггүй байлаа . Хахууль өгөхгүй л бол энэ утасны шугам тавиулж дөнгөхгүй агаад бид ч тэр хахуулийг нь өгөхөөс зайлсхийдэг байв . Иймд Вайтфийлд дахь үйлдвэр рүү утсаар ярихын тулд Банглор дахь оффисоосоо ЖиИй компаний төв компьютер байрладаг Кентакки муж руу залгаж , тэндээсээ Вайтфийлд рүү холбогддог байлаа . Хотын нөгөө захад хүрэх шугам бас хахууль шаардах тул бид бүр далай гаталган татсан түрээсний шилэн кабелиа ашигладаг байв " хэмээн тэрбээр дурсаж байлаа .
( Улаанбаатар хотын ерөнхий дендрологич Б . Чимид ) - Саваа мод гэж бургасны төрлийн мод л доо . Нэг наст урт мөчрийг 5 - 7 нахиатай тайрж үрслүүлдэг . Эхлээд газрын хөрсийг 30 см гүн хагалж бэлтгэнэ . Дараа нь 45 градусын налуутайгаар ганц нахиаг ил гарган бусдыг нь газар дор орохоор тааруулж суулгана . Ер нь улиасны мөчрийг ургуулахтай адил юм . Саваа мод ус их шаарддаг учраас долоо хоногт 2 - 3 удаа ханатал нь услах хэрэгтэй . Эхний жилд олон салаа ургана . Жишээлбэл , таван салаатай бол 100 мөчир гардаг . Саваа модыг тавдугаар сард үрслүүлж тарихад тохиромжтой .
ТОГООТ AРЛЫН ДАГУУ Энэ эрэг дээрх бууцны оромж байши хариугүй нурах шахжээ . Хүрч ирэхэд хэцүү , ан ав багатай болохоор нь анчид энэ арлыг бараг зорьдоггүй байжээ . Зөвхөн арлыг судлан шинжлэхээр ирдэг эрдэмтдийн гар хааяа нэг хүрэх энэ оромж он жилээр бүрэн бүтэн байж чадсангүй . Дээвэр туурга нь нурж унан ус гоожно . Ганц өдөр хонохын төлөө засах гэж цаг газрдахын хэрэггүй байлаа . Ер нь тэнгэр гайгүй байсан тул мөсөн дээр хонохоор бууцгаав . Үүрээр нохдынхоо амь тавин хуцах чимээнээр сэрцгээлээ . Баавгай ирснээс зайлахгүй ! гэж Горохов уулгалаад хагас дутуу хувцаслаж буугаа барин гүйн гарлаа . Бусад нь хойноос нь ухасхийн гараад сонин хачин юм олж харцгаав . Нэгэн зэрэг улин хуцан хойт хоёр хөл дээрээ үсчин босож уяандаа баригдан ухас ухасхийх нохдоос арваад алхмын цаана гурван цагаан баавгай яахаа мэдэхгүй байгаа бололтой зогсоно . Нохдын хуцах боргох нь үхсэн хүнийг ч сэрээмээр чанга аж . Гурван баавгай хажуугаас , араас дайрах нохдын шүдэнд уруулчихгүй шиг яажшуухан аль нохойг дарж авбал дээр вэ гэж харж шинжиж байх шиг байснаа хамгийн захын чарганы , зогсолтгүй хуцан гүйлдсээр уяандаа орооцолдсон хэдэн нохой руу чиглэв . Яг тэр хоромд хоёр майхнаас буун дуу зэрэг зэрэг гарч Ордины тэсэрдэг суманд өртсөн нэг баавгай мөсөн дээр лагхийн унаж , нөгөө хоёр нь даруй эргэж цусан мөр татуулан хар хурдаараа зугтав . Горохов , Горюнов , хөтөч нар араас нь нэхэн хөөж нэлээн хүнд шархадсан бололтой нэгийг нь дорхноо гүйцэн буудаж голыг нь таслав . Гурав дахь нь мөсөн овооргын цаагуур далд оров . Гэнэтийн энэ ангийн ачаар хүн , нохой идэх шинэ махны дориун нөөцтэй болж , арлы хойт үзүүрт барихаар шийдсэн агуулахад борцолсон загас нэлээдийг орхих боломж оллоо . Баавгайг өвчих , эвдэхэд нэг их цаг орсонгүй , удалгүй аяныхаа замд орцгоолоо . Энэ арал дээгүүр дахин дөрвөн өдөр явлаа . Арал уртаашаа зуун наяад километр бөгөөд эрэг дагуугаа хоёр зуу гаруй аж . Арлын дунд хэсэг нэлдээ уулархаг , чулуулаг тундрийн хөрстэй . Эргийн дагуу сүүлчийн хэсгийг туулж , Решетниковая голын адаг өнгөрөх үед үдээс хойш тэнгэр дахин муухайрав . Хар бараан үүлс гарч баруун урдаас жихүүн салхи үлээж цас хаялж эхэллээ . Нэг их хүйтэн биш , хүрэх газар Тогоот арлын хойт үзүүр хүртэл тийм ч холгүй байсан тул цас шуургыг үл хайрхан явсаар байв . Толлийн экспедицийнхэн арал дээр өвөлжих магадгүй гэж агуулах оромж барьсан энэ хадан хошуу хавтгай аж . Энэ оромжийг Горюнов ч гэсэн эх газар луу буцахдаа хэрэглэх нөөцөө хадгалах агуулах болгох гэж төлөвлөжээ . Тэр оромж бараг эвдэрч нураагүй бүрэн бүтэн байв . Бас эрлийг зогсоох үед хэрэггүй болоод орхисон ихээхэн нөөц тэндээс санамсаргүй гарч ирлээ . Борцолсон загас , хэдэн хайрцаг лаазалсан мах , баавгай өөхтэй том төмөр сав , хэдэн хайрцаг хатаасан талх , тэр ч байтугай бугын хөлдүү гулууз мах олдов . Энэ арал дээр нэлээд олон буга хавар эрт эх газраас мөс хөлдүү байхад ирээд энд зусаж , намар орой тэнгис хадаалахаар буцдаг аж . Намар дөнгөж хөлдсөн нимгэхэн мөс салхинд амархан хагарч цуурдаг учир бугын буцах зам нь нэлээн аюултай ч гэсэн гол дайсан болсон хүнээс хол чөлөөтэй , зундаа эх газарт хүн малыг барьж идэх шахдаг элдэв ялаа шумуул байхгүй арал дээрх хэдэн сар өнгөрөөх гэж ийнхүү холын аян хийдэг байна . Буга ирэх үе нэгэнт эхэлжээ . Ляховын бага арлын ойролцоо цасан дээр энд тэнд бугын мөр харагдах агаад цаашилбал улам олшрох нь мэдээж байлаа . Хөтөч нар буцах замдаа буга намнах бодолтой байлаа . Иймээс тэд ачаагаа хурдхан буулгачихаад үлдсэн өдрийн хагасыг ч болов ашиглан , Тогоот арлын зүүн эрэг даган ан авд тохиромжтой газар очиж хоноглохоор яаран буцацгаав . Горюнов тэднээр Шенкэд экспедицийн ажлыг илтгэсэн захиа явуулав . Энэ бол Горюновын явуулж чадах сүүлчийн хэл мэдээ бөгөөд энэ нь ч нийслэлд намар тийшээ л хүрэх байлаа . Жуулчид маань хөтөч нартайгаа сэтгэл хөндүүрлэн байж салах ёс гүйцэтгээд тэднийг эрэг тойрон далд ортол араас нь харсаар зогсов . Жуулчдыг эх газартай холбож байсан эцсийн шижим ийнхүү тасарлаа . Одоо тэд мэдэхгүй танихгүй газрын үүдэн дээр өөр бусдаас ямар ч тусламж ¤ эмжлэг горьдох юмгүй хоцорч , зөвхөн өөрсдийн хүч чадалд дулдуйдах ёстой болжээ . Уйтгарт бодлыг зайлуулахын тулд хэрэв тэнгэр гайгүй бол маргааш аяныхаа замыг үргэлжлүүлэх гэж агуулахад үлдээх юм хумаа ялгаж янзлав . Гуравдугаар сарын сүүлч бөгөөд өдөр арван гурван цаг гаруй үргэлжилж салхи шуургагүй тогтуухан үед бол нар нэлээд хүчтэй ээж , явах замын цасыг хайлуулан сүйд хийх аюултай байлаа . Хайрцаг саваа тэмдэглэн ялгаж оромжийнхоо цаад буланд аваачиж тавиад унтах зай үлдээв . Гэтэл салхи овоо намдмаар болж байснаа шөнө дундаас хойш гэнэт дахин хүч авч , дөчин градус хүртэл хүйтэрч цасан шуурга дэгдэв . Горохов Никифоров хоёр үүрээр гарч нохдоо хооллоод хөлдөхөө шахан орж ирэхдээ цааш явахын аргагүй байна гэцгээв . Бараг харанхуй , задгай галын бөөн утаатай энэ оромжид сууж байхад нэг их таатай биш тул тэнгэр ийм муухай үед хэвтээд байхаас аргагүй болов . Зөвхөн идэх уух юм бэлдэх гэж босоод дахин хэвтээд өгөв . Цасан шуурганд ийнхүү хоригдсон хоёр дахь өдөр Никифоров гал түлж байгаад оромжид хураасан түлээн дотроос нэг үзүүр нь шовх , бага зэрэг махигар , иржгэр газартай , хачин хүнд хавтгай залтас шиг юм олов . Никифоров олсон хавтгай юмаа эргүүлэн тойруулж харснаа шатах болов уу , үгүй болов уу гэж эргэлзэн Гороховт үзүүлэв . Якут эр түүнийг нь үзэж байснаа , - Энэ чинь Хан гарьд шувууны хумс байхаа даа гэж хэлэхэд , - Хумс ий ! Энэ чинь миний гараас яльгүй богинохон эд байна шүү дээ . Ийм лут том хумстай шувуу бол манай энэ оромжоос том б йх ёстой . Ийм шувуу хаана байдаг вэ , гэж Никифоров гайхав . - Тогоот арал дээр ийм шувуу байсан гэж хөгшчүүл ярьдаг юм . Анхны анчид харсан юм гэнэ лээ . Матвей Иванович , энэ үнэн болов уу ? , юу гэж бодож байн ? Горюнов тэр олдворыг үзээд ин ½ эд алдан Ординд өгч , - Энэ чинь арслан зааны үеийн малтмал савгат хирсийн эвэр . Би Якутскийн музей , Петебургт Шинжлэх ухааны Академийн музейд ийм эвэр үзсэн юм байна гэв . - Тэгвэл яагаад аварга том шувууны хумс гэж ярьдаг юм бэ ? - Яагаад гэвэл шувууны хумс шиг хэлбэртэй , иржгэр хайрсан гадаргатай болохоор нь тэгээ биз . Эндхийн юкагир , ламут , тунгусууд цөмөөрөө шувууны хумс л гэж боддог . Тэр ч байтугай зуугаад жилийн өмнө эрдэмтэд ингэж бодож байсан . Новосибирийн арлуудыг анхлан судлагч Геденштром өөрийнхөө " Сибирийн тухай цухас тэмдэглэлдээ " үүнийг шувууны хумс гэж бат итгэж бичсэн байдаг . Толль Тогоот арлын Эрдэнэт голын ойролцоох хангарьдын гүвээн дээр тэр шувуу бий гэж газарчдынхаа хэлж баталснаар очиж үзсэн гэдэг . Газарчид нь Толльд тэр шувуу нисэхдээ нар халхалдаг гэж ярьсан байжээ . Тогоот арал дээр ирсэн анхны анчдыг хангарьдын гүвээ рүү ойртон очиход тэр шувуу " Маук , маук " гэж хашгираад нисэн одсон гэцгээдэг . Гүвээн дээрээс өндөгний хальс , асар том өд олсон гэнэ . Түүнээс хойш тэр шувууг харсан хүн байхгүй . - Тэр шувуу хоёр толгойтой байсан юм гэнэ лээ гэж Горохов нэмж хэлэв . - Тийм тийм . Юкагируудын бодлоор бол манай зоосон дээрх хоёр толгойтой бүргэд бол Хангарьд шувуу мөн гэсэн нь тун сонин . Ер нь энэ ястны дотор шувууны тухай үнз бүрийн сонин хачин домог их гэж Врангель дурдсан байдаг . Энэ эврийн хажуухнаас олдсон хирсийн гавлыг Хан гарьд шувууны гавал гэж тооцдог . - Сибирийн уугуул нутгийнхан арслан зааны тухай ч их олон домог ярьдаг гэж Ордин хэлэв . Энэ өдөр жуулчид маань Горохов Никифоров хоёроос арслан заан болон өөр алга болон амьтдын тухай асуун лавлаж , өөрсдөө ч тэдэнд ном хэвлэлээс уншиж мэдсэнээ ярьсаар өнжжээ .
кккккккк харин тиймээ . хэ эх миний амралт 15нд дуусна гэж бодохоор л аймар санагдаад байхы . тэр болтол хэдэн муу блогчдоо хараад л суухаас өөр хийх юм олдкуу байнөө . Харин яаж наадамладагийг надад яруу тод заагаад өгөөч хэ эх
Эмийг удаан хэрэглэвэл огиулах , бөөлжих , хоолонд дургүй болох , судасны цохилт хэт удаашрах зэрэг гаж нөлөө илэрч болно . Зүрхний ховдлын шалтгаант экстрасистоли , тосгуур - ховдлын хориг , Морганьи - АдамсСтоксын хамшинж , илэрхий брадикарди зэрэг тохиолдолд энэ эмийг хэрэглэхийг хориглоно . Үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад оржээ .
Монголын уран зургийн галерейд " Бидний бахархал " үзэсгэлэн нээгдлээ .
Тайз зураг чимэглэлийн албаны түүх Монгол телевиз анх байгуулагдсан он цагаар эхэлнэ . 1967 оны 10 - р сарын 10 - нд " Гүйцэтгэх цех " нэртэйгээр байгуугуулагдаж 14 - 15 хүний бүрэлдхүүнтэй ажиллаж байлаа . Тухайн үед " Гүйцэтгэх цех " - ийн зохион бүтээгч зураачаар Ц . Даваахүү , тайз чимэглэлийн зураач Ж . Жамбалдай , хичээнгүй бичгийн зураач М . Цэдэв , нүүр хувиргагч Б . Аюуш , оёдлын мастер Ө . Дуламсүрэн Д . Дагийсүрэн , тайз засагч Л . Налжир , Б . Бямбадорж нар ажиллаж байлаа . 1971 - 1985 он хүртэл " Гүйцэтгэх цех " - ийн даргаар Т . Гоош / МУСТА / , 1985 - 2008 он хүртэл Ж . Вандандорж / МУСГЗ / нар ажиллаж байсан . Одоо тус алба зураач 7 , оёдолчин 1 , мужаан 2 , тайзны зохион байгуулагч 1 , тайз засагч 6 нийт 17 хүний бүрэлдхүүнтэйгээр МҮОНТ - ийн нэвтрүүлгүүдийн тайз , хувцас жижиг хэрэглэлийг хариуцан ажилладаг . Албаны дарга А . Баяраа / МУСТА / Телевизийн бүтээлийг хамтын бүтээл гэдэг . Тэр ч утгаараа МҮОНТ - ийн эфирээр гарч байгаа бүхий л нэвтрүүлэгт тус хамт олны хөдөлмөр зүтгэл шингэсэн байдаг . Мөн жил бүр МҮОНТ , Монголын зохиолчдын хороотой хамтран зохионбайгуулдаг " Болор цом " яруу найргийн наадмын тэргүүн шагналд олгодог Янжинлхам бурханыг тус албаны зураач Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн зураач Ж . Вандандорж өдгөө 27 дахь жилдээ бүтээж байна .
Вакцин нь хэд хэдэн төрөлтэй байдаг үүнд : Үхүүлсэн , сулруулсан , үүсгэгчийн бүрэлдэхүүн хэсгийг цэвэрлэж авсан гэсэн үндсэн гурван хэлбэр байдаг . Ер нь нилээд хэд хэдэн янзын вакцин байдгаас тэдгээрийг бүтээх бүр ч олон янзын технологи байдаг .
Бага байхад тоглодог байсан тоглоомуудыг шинэчилснээс гадна байгаагүй тоглоомуудыг ч олноор суурилуулж . Харин тоглоомууд хоёроос дөрвөн минут ажиллана . Энэхэн хоромд та хүүхдээ тоглуулаад дөрвөөс таван мянган төгрөг төлнө . Харин автомат тоглоомын газрууд нь 2000 төгрөгний үнэ ханштай байна лээ .
Үнэхээр гайхалатай шүлэг байна . Энэ шүлгийг уншчиж байхад Хулангын хоолой сонсогдох шиг болж байна шүү .
Үйлчилгээ ашиглах цаг нь компанийн ажил үүрэг болон техникнийн ямар нэгэн асуудал гараагүй тохиолдолд жилийн 365 өдөр буюу өдрийн 24 цаг үйл ажиллагаа явуулна . Гагцхүү компани системийн тогтмол шалгалт , програмаа шинэчлэх солио халаа хийхийн тулд компаниас тогтоосон өдөр болон цагт үйлчилгээг түр хугацаагаар зогсоож болох бөгөөд , урьдчилсан үйлчилгээг түр хугацаагаар зогсоох тухай зарлал MGLPASS - аар дамжуулан урьдчилан мэдэгдэх болно .
Аяа хєєрхий Намар аа гэж юу сан билээ .
Таны хариултууд vнэхээр ТАНЫ хvссэн хариулт мєн гэдгийг ДАХИН НЭГ НЯГТЛААРАЙ !
Хоёр удаа уншваас гадны гай барцад магад арилна .
Яаж гээч , парламентын сэтгүүлчид олны анхаарлыг татаж буй сэдвээр түүнээс ярилцлага авах гэхэд нь " Би та нарт онигоо ярьж өгье " гэж Төрийн ордны улаан буйдан дээр тухалжээ . Гэвч эрхэм ерөнхийлөгч онигоо ярихаасаа өмнө " Морь харах хэрэгтэй байна " гэж яваад " уяанаасаа алдуурсан " юм шиг сураггүй болжээ . Тэгэхээр түүний сэтгүүлчдээс " сүнсээ зайлтал " айх болсон учир нь юу юм бол . . .
http : / / helbichig . blogspot . com / Энэ блогоос та утга уянга , ухаарлын өгүүллэг , шүлэг , сургаал үгс … зэрэг танд таалагдах олон зүйлийг олж унших болно
Хөөрхий дөө . . . Би нь монголд байсан бол цагаан сарын дэлэг эгчийн дөөө гээд ганц чихэвч бэлэглэхгүй юу . Зун за ? ? хэхэ . .
- Хөдөлшгүй нотлох баримт байгаа юу . Зарим хэвлэлд өш хонзон авах гэсэн нэг хүн хөнөөсөн гэсэн мэдээлэл байна лээ ?
1 . Олны оролцоо . Ар гэрийн амьдралаа өөд нь татах гэж зөв ганцаараа зүтгээд байгаа юм биш , дэлхийн өнцөг булан бүрт яг адил хийдэг олон зуун мянган эмэгтэй хүн байдгийг мэдрэх . Флайледи нарын сайтууд дээр " үүдний өрөөний толийг арчих , номын санг цэгцлэх " гэх мэтийн тухайн өдөр гүйцэтгэх ёстой даалгавруудын жагсаалтыг өгсөн байдаг . Үүнээс гадна форум , хэлэлцүүлэгт орж өөрийн амжилт , туршлагаас хуваалцаж , тодруулах зүйлээ асууж болно . Энэ бүхэн нь " Тулга тойрсон юм хийгээд байдаг гэрийн эзэгтэйхэн төдий хүн болжээ , би . " гэх бодлыг таягдан хаяж , амьдралаа илүү итгэлтэй , илүү өөдрөг хандах боломжийг эмэгтэй хүнд олгож байдаг .
Эд нар яасан ч их мөнгө хулгайлсан юм бүү мэд . Би их гэдгийг нь мэдээд байдаг , гэхдээ нийслэлийн ганцхан тойргийн гуравхан хорооны 5000 орчим өрхөд долоо хоногийн дотор 1 тэрбум орчим төгрөг цацна гэж арай ч бодоогүй юм . Энэ бол ирэх сонгууль ямар болохын баттай шинж юм .
Цахлай хүүд төрсөн өдрийн баярын мэнд хүргэе . Ээжийгээ миний өмнөөс нэг үнсчээрэй .
зарим нэг дурсамж эмзэг л дээ тэхдээ мөс болох бүүүр эмзэг шдээ
7 / хууль тогтоомжид заасан бусад үүрэг . 20 дугаар зүйл . Хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөл 1 . Аймаг , нийслэл , сум , дүүргийн Засаг даргын дэргэд Хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөл байна .
Сарын өмнөөс манайд нэг цоо шинэ хичээл орж эхэлсэн юм . " Гамшгийн менежмент " гэдэг үнэн сүр болсон нэртэй энэ хичээлээр өдөржин баахан " - изм " - үүд цээжилж , шөнө нь нөгөө измүүдийн зохиогчдыг зүүдэлж " Ямар балай юм зохиодог дурак вэ , чи ! " гэж хэрэлдэхдээ тулсан манай оюутнуудын хувьд " гамшиг " нь бараг стресс тайлах хичээл болов . Шалгалтын өмнөх өдөр ангийнхаа охины дэвтрийг олшруулаад ( жинхнээсээ олшруулчихдаг бол сайхан байхгүй юу ) уншихдаа л үүнийг мэдэв . Гэнэтийн осол аваар , байгалийн гамшиг , халдварт өвчний үед яах вэ , анхны тусламж хэрхэн үзүүлэх тухай уг нь их л хэрэгтэй хичээл байсан юмсанж . Ямар ч байсан оюутнууд уснаас аварсан хүний гарыг нь сэгсрээд нэмэр байхгүй , цус алдаж байгаа хүнийг тэвэрч сэгсчээд цус нь тогтохгүй , химийн хорт бодис асгарсан үед амсч үзэж болохгүйг ойлгож авсан байх . " Яс юман дээрээ " хамгийн хэрэгтэй хичээл байсныг гэнэт ухаарсан ч оройтсон байлаа .
Хэрвээ хүмүүний өөрийнх нь оюун ухааны цараа хүрэхгүйгээс бус , харин эрс шийдмэг чанар , зүрх зориг дутагдсанаар бусдаар хөтлүүлж удирдуулж яваа бол тэр нь өөрийн буруугаас болж байна гэсэн үг болой . Тиймээс зүрх зориг гаргаж өөрт заяасан оюун ухаанаа дайчлагтун ! Энэ бол гэгээрч боловсрох үйл хэргийн гол уриа болой .
Цоомоо надыг магтсан . юу гэж гээч . Манай Оранж овоо дуугүй хэл ам таталкү яваад байхын . ДСП тэгсэн эр юм бээж олон юм яриад гэсий шүү . Уучлаарай ДСП чааг байхгүйд хэлцийн . Чи хостойгоо хойно үлдээд явжийсий шт .
Би гэдэг хүн чинь одоо машаан аваад л хамаг юм сайхан болох юм санатал бас тийм биш юмаа .
модод шалдараад түүний харцанд итгэлийн хүч байхаа болиожээ мөчрөнө сагсаан байдаг байсан бол харин одоо дүнсийгээд унжсан байх юм итгэл найдваргүй цөхөрсөн мэт яг л миний сэтгэл шиг модод бид 2рын сэтгэл дэндүү адилхан дараа жил дахин сагсаан үзэгслэн төгөлдөр болох цаг удахгүй
Сурвалжлагч : Чи Superstar Survival - д ялсан шүү дээ . Үнэн хэрэгтээ би чамайг ялна гэдэгт итгэлгүй байсан , чамаас хойш өөртөө итгэлтэй болохоор шийдсэн . Чи зарим нэг юмыг амархан хийчихдэг , чи энд байх нь мэдээж . . .
Их Британийн ханхүү William болон түүний сүйт бүсгүй Кate Middleton нарын хуримын ёслолыг үзэж сонирхохоор Buckingham palace - г өглөөний 05 : 00 цагт зорьсон юм . Олон мянган хүн аль хэдийнээ хуран цугларсан байлаа . Аз болоход яг ТВ студио - н өмнө зогсож чадсан бөгөөд Монголынхоо далбааг камерүүдийн өмнөөс харуулан байрлуулсандаа бид их баяртай байв . Хуримын ёслолыг сонирхохоос гадна дэлхий дахинд Монголоо өчүүхэн ч гэлээ таниулахыг зорьсон билээ . Үлгэрт л гардаг тэр агшинг яг дэргэдээс нь үзэхэд үнэхээр гайхамшигтай байсан .
Бас Гадаад Хэргийн сайд гэж нэг марзан нөхөр байна . 2010 оны 9 сард АНУ - ын Эрчим Хүчний Яамны сайд Даниел Пониман Монголд айлчлахад цөмийн энергийн асуудлаар хамтран ажиллах гэрээнд тэр л гарын үсэг зурсан , тиймээс ч нөгөө цөмийн хаягдал булшлах тухай албан бус яриа хэлцлийг хийсэн гэж сэжиглэгддэг ( үнэндээ Солонгос , Япон гээд хаа сайгүй цөмийн энергийн салбарт хамтран ажиллах гэрээ бичиг үйлдэж явдаг нөхөр л дөө ) . Тэгсэн мөртлөө хэл ам гарахаар " гадны цөмийн хаягдлыг Монголд булуулахгүй гэсэн хуулийн заалт оруулна гэж би санаачлаад хөөцөлдөж байгаа " хэмээн сүр дуулиантайгаар зарлав . Үнэндээ ураны түлш үйлдвэрлэж зарчихаад бид хаягдлаа авч байна гээд элдэв бусын юм оруулаад ирэхэд манай хаягдал мөн байна гэж түүнийг ялгаж таних хүн байхгүй нь ойлгомжтой . Нөгөөтэйгүүр , 1 . 4 сая тонн ураны хаягдлыг Монгол нутагт булшлах болвол хүний өөрийн хаягдал гэлтгүй хордохдоо л хордож таараа . Цөмийн хаягдал эзнээ хордуулдаггүй гэж хэн бас заачихав даа ? Сайтар бодвол нэгэнт Монголд ураны түлш үйлдвэрлэх технологи , үйлдвэр , бас мэргэжилтэн ч байхгүй юм чинь Монголд уранаа олборлоод , түүнийгээ гадны аль нэг улсад мөнгө төлж байж боловсруулуулж таарна . Ингээд бүтээгдэхүүнээ гадагш зарчихаад , цацраг идэвхжил нь хэдэн сая дахин нэмэгдсэн цөмийн түлшний хаягдлыг буцааж авах эдийн засгийн хувьд асар эрсдэлтэй мэргэн төлөвлөгөөг санаачлан хэрэгжүүлэгчдийн нэг нь тэр эрхэм өөрөө гарцаагүй мөн .
Хаашаа ч хамаагүй би алхаад л байж чадна
Америкийн хvн амын ойролцоогоор нэг орчим хувь нь буддын шашинтай гэнэ . Мєн АНУ - д 4000 орчим монгол хvн амьдардаг аж . Америкийн буддын сvмд монголчууд мэргэн , хувь заяагаа даатгана . Олон монгол сvсэгтэнтэй болсон Мэрилин мужийн Кунзан Палюл Чойлин хийдийнхэн 2005 оноос эхлэн " Монголын буддизмын єв соёлыг сэргээх тєсєл " хэрэгжvvлж эхэлжээ . Энэ тєслийн захирал гэлэн лам Гончигноровтой ярилцлаа . - Бид америкчуудыг христийн шашнаар тєсєєлдєг л дєє . Таны хувьд буддын шашинтай хэрхэн холбогдсон бэ ? - Африкаас Америкт ирж суурьшсан хvмvvс энэ шашнаа хадгалж , дэлгэрvvлж ирсэн . Миний хувьд 24 настайдаа буддын шашинтан болж , гурван жилийн дараа буюу 27 - тойдоо лам болов . Одоо 42 настай , гэлэн лам . - Монголд ирэх санаа хэрхэн тєрсєн юм бэ ? - Манай Кунзан Палюл Чойлин хийд Вашингтон хотын захад байдаг . Тэнд монголчууд ирж мєргєдєг юм . Тэднийг хараад монголчуудыг сонирхож эхэлсэн . Маш сонирхолтой тvvх соёлтой улс юм шиг санагддаг . Монголд ирээд дєрвєн жил єнгєрлєє . - Монголд шивээстэй лам байдаггvй . Харин таны энэ шивээснvvд сонирхол татаж байна ? - Монгол лам нар шивээс хийлгэдэггvйг мэднэ . Америкт бол шивээс хийлгэх нь жирийн vзэгдэл . Багш маань шивээс хийлгэхэд огтхон ч хориглодоггvй . Миний шивээснvvд буддын шашны тарни байгаа юм . Vvнийг харахын тєдийд тэр хvндээ буян болдог . Гоё сайхан харагдах гэж шивсэн юм биш . Хvмvvст харуулж , буян нь нэмэгдэж байг гэж шивvvлсэн юм . - Та Тvвд хэл сайн мэдэх vv . Монгол хэл сурч байна уу ? - Тvвдээр зєвхєн уншиж л чадна . Монгол хэл тийм ч сайн мэдэхгvй ээ . Буддын шашны бvх ном англи хэл дээр маш сайн хєрвvvлэгдсэн байдаг . Тиймээс буддын шашныг судлахын тулд заавал тvвд хэл сурах шаардлагагvй . - Таны багш барууны ертєнцєд хvлээн зєвшєєрєгдсєн анхны хувилгаан гэсэн . Багшийнхаа тухай ярьж єгєхгvй юу ? - Тийм ээ . Барууны орноос хутагтаар тодорсон анхны эмэгтэй л дээ . Багш маань урд насандаа улааны шашны тэргvvн хамбын эгч байсан . Амьдралынхаа турш хийдийн орчмын агуйд бясалгал хийж , нутаг орондоо аз жаргалын эх дагина гэж алдаршсан хvн . - Монголын буддизмын єв соёлыг сэргээх тєсєл хэрэгжvvлж байгаа гэлээ . Тєслийн хvрээнд юу хийж амжуулав ? - 19 хvvхэд Энэтхэгт суралцуулсан . Улааны шаш ¬ ны судар буюу 1930 - аад онд устаж vгvй болсон 262 улааны шашны судар боть судрыг сэргээж , хэвлэн Хамарын хийдэд єгсєн . Удахгvй буддын шашны нєлєє бvхий ламыг Монголд ирvvлэн адис єгч , хичээл заалгахаар урих болно . Бас хvмvvст буддын шашны тухай хичээл зааж , сургаалийг нь танилцуулдаг . - Дєрвєн жилийн турш монголчуудтай хамт байхад танд юу бодогдов ? - 1930 - аад оны хэлмэгдvvлэлт , буддын шашны ном уншлагыг хорьсноос болоод монголчууд шашнаа яаж шvтэх ёстойгоо мэдэхээ больчихсон юм байна . Уг нь , буддын шашин бол амьдралын хэв загвар юм л даа . Харамсалтай нь , vvнийг арчаад хаячихжээ . Бид буддын шашны тухай сургалт явуулж байгаа нь том далайд жижигхэн дусал нэмэрлэсэнтэй ижил юм . - Хамарын хийд , говийн ноён хутагт Данзанравжаагийн тухай судалж байгаа гэсэн . Монголчууд Хамарын хийд дээр очоод ариуслаа гэж vздэг . Харин танд ямар мэдрэмж тєрсєн бэ ? - Маш хол газраас зорьж ирсэн хvн шvv дээ , би чинь . Хамарын хийдэд буухад єєрийнхєє тєрсєн нутагт ирж байгаа юм шиг л мэдрэмж тєрсєн . Буддын шашинтай хvмvvс ємнє нь ч олон амьдарсан , цаашид ч олон амьдрал бий гэж vздэг . Энэ амьдралдаа тєдийгvй дараагийн амьдралдаа зориулж буян vйлдэх учиртай . Магадгvй би єнгєрсєн амьдралдаа Хамарын хийдэд тэмээ ч юм уу эсвэл нохой байсан байх . - Равжаа хутагтыг судлаад хувьдаа юу гэж дvгнэв ? - Равжаа хутагтыг алдартай яруу найрагч гэдэг талаас нь мэднэ . Гэхдээ хvчтэй , чадалтай , эрдэм боловсрол тєгс лам гэдэг нь маш их таалагдсан . Эрэгтэй эмэгтэй гэж ялгалгvй бvх хvнд сурч боловсрох боломж нээж єгсєн , бас бусдад адилхан гэгээрэх боломж олгосноороо гайхалтай . Монголын говьд цоо шинэ соёл , амьдралын хэв маяг бий болгож , хувьсгал хийсэн юм билээ . Равжаа хутагт энэ шашны оргилд гарч чадсан , буддын шашны хаан гэж хэлж болох хvн . - " Vлэмжийн чанар " дууг сурсан уу . Монголчууд Хамарын хийдэд очихдоо энэ дууг заавал дуулдаг ? - Єнгєрсєн долоо хоногийн хагас бvтэн сайн єдєр хэнээс ч туслалцаа авалгvйгээр " Vлэмжийн чанар " - ыг дуулж сурлаа . Тэнд энэ дууг англи , монголоор бичээд хажууд нь ноотыг нь сийлж , суварга босгосон байна .
Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн , яруу найрагч Т . Сэнгэдоржийн " Зүрх сэтгэлийн зуун дуу " ном нь бусад ижил төрлийн номнуудаасаа ялгарах өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой . Дуунуудаа төрөлжүүлэн ангилж зургаан бүлэн болгосон ба дууны нот болон дуучдын зургийг оруулж өгсөн явдал шинэлэг болсон юм .
Миний хувьд энэ дууг сонсоод хээнцэр хип хоп гэдэг нэр толгойнд өөрийн эрхгүй бууж байлаа . Таньд ч гэсэн бас нэг бодол төрх байх . Татаж аваад таалан сонирхонуу . . .
" муу хөнжлийг бол гашраана " Хөнжлөө хуйлж хүн шиг эсвэл хүний юу шиг болгож бгаад хөнжилтэйгээ сээгс хийдэг юм уу
3 . Гаалийн хяналтын талбай байгуулах , түүний хил , дэглэм тогтоох журмыг гаалийн удирдах төв байгууллага батална .
1 . Яг одоо тулгараад байгаа том асуудлыг шийдсэн байх 2 . Дархадын хотгороор аялах 3 . Бүгд хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн байг ээ чиний ай - ди бхгүй тул энд бичлээ
2 . 1 Оюутны дунд зохиох соёл төлөвшлийн ажлын удирдлага , зохицуулалтыг орон тооны бус зөвлөл хариуцана .
- Манай Удирдах зөвлөлийн гишүүн Г . Болдбаатарыг өнөө өглөө гэрээсээ гарч байхад нь баривчилж хорьсон . Одоо хаана байгааг нь мэдэхгүй байна . Бид байгаль орчноо хамгаалахын тулд бүх аргаар тэмцлээ . Шаардлагатай бол цаашид ч тэмцсээр байх болно .
Бусад яамд бүтээн байгуулалтын ихээхэн ажил явуулж байгаа бөгөөд баригдаж байгаа зарим барилга нь чанарын шаардлагыг тэр бүр хангахгүй байгаа талаар мэргэжлийн яамны хувьд бодлогоо илэрхийлэх нь зүйтэй .
Глобаль сангийн дэмжлэгтэйгээр Өрхийн эмнэлэгт хэрэгжиж буй сүрьеэгийн төслийн хэрэгжилтийн өнөөгийн байдал болон дүүргийн ЭМН - ийн сүрьеэгийн диспансер , өрхийн эмнэлгүүдийн хоорондын ажлын уялдаа холбоо , үр дүн , Сүрьеэгийн тусламж үйлчилгээнд төрийн байгууллагын оролцоо зэрэг сэдвээр ярилцаж , харилцан санал бодлоо солилцов . Уулзалтаас хамтын ажиллагаагаа бэхжүүлэн , цаашдын үйл ажиллагаандаа тусган ажиллах ажил хэрэгч " ЗӨВЛӨМЖ " - ийг гаргасан байна .
Улсын баяр наадмын өдрүүдээр арилжааны банкуудын ажиллах хуваарийг хүргэж байна . Та
ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ҮЙЛЧЛЭХ ХҮРЭЭ ? Зохиогчийн эрхийн үйлчлэх хүрээ нь бүтээлийн объектив хэлбэр ба зохиогчийн иргэний харъяаллаас шалтгаална . Агуулга , зориулалт , үнэ цэнэ , ач холбогдол , илэрхийллийн арга түүнчлэн зохиогчийн ба тэдгээрийн эрх эзэмшигчдийн иргэний харъяаллаас үл шалтгаалан Монгол улсын нутаг дэвсгэр дээр ямар нэгэн объектив хэлбэрээр байгаа бүтээлд зохиогчийн эрх хамаарна . Бусад улсын иргэдийн зохиогчийн эрхийг Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээний дагуу хүлээн зөвшөөрч хамгаална .
УИХ - ын гишүүн Б . Бат - Эрдэнэтэй ярилцлаа . - Урт нэртэй гэж ад үзэгдээд байгаа хуульд өөрчлөлт оруулахаар гишүүд төсөл санаачилсан . Та үүний эсрэг байр суурьтай байгаагийн шалтгаан юу вэ ? - Хууль гарсан л бол хэрэгжих ёстой . Энэ хууль маш тодорхой »
Найруулагчийн арга барил Тэрээр өөрөө бий болгосон гайхалтай техниктэй байв . Энэ нь ч түүний кинонуудыг бусдаас эрс өөр харуулдаг байв . Тэрээр маш хүчтэй телефото дурангаар зургаа авдаг байлаа . Ийнхүү холоос зураг авсан нь жүжигчиддээ орон зайг нь их болгож , илүү сайн жүжиглэлтийг авна гэж үздэг байжээ . Мөн тэрээр олон камер зэрэг ашиглдаг байсан нь үйл явдлыг илүү олон талаас , олон янзаар харуулдаг байв . Өөр нэг түүний онцлог бол цаг агаарын элементүүдийг их ашигладаг байсан . Жишээ нь Рашомоны эхлэлийн хэсэг , " Эрэлхэг долоон Самурай " - н төгсгөлийн хэсэгт хүчтэй ширүүн бороо , " Золбин нохой " - д гаслам халуун , " Ёожимбо " - д хүйтнийг , " Икирү " - д цас , " Цуст хаан ширээ " - нд манан зэрэг цаг агаарын үзэгдлүүдийг гайхалтайгаар үргэлж оруулж өгдөг байв . Тэрээр захирангуй байдаг байсан учир Тэнно буюу эзэн хаан хэмээх хочтой байжээ . Күросава төгс зүйлийг эрэлхийлэгч байсан ба хүссэн визуал эффектээ гаргахын тулд маш их цаг , хөдөлмөрийг зарцуулдаг байсан . Рашомоны хүчтэй ширүүн борооны хэсгийг авахын тулд усандаа бэх хольсон бол шуурганы зургийг авахын тулд тухайн газрын усны хангамжийг бүгдийг нь ашиглаж байж . " Цуст хаан ширээ " - ний төгсгөлийн хэсэгт Мифүнэ Тоширо харвуулдаг хэсэгт мэргэжлийн харваачдаар ойрын зайнаас жинхэнэ сумаар харвуулж биенээс нь см - ын зайтай л өнгөрч байсан бол " Ран " дээр оргил хэсэгт зөвхөн сууриндаа хүртэл шатаж гардаг цайзыг шинээр бариулж байжээ . Мөн байшингийн дээврийг ховхолж авдаг гээд төгс бүтээл хийхийн тулд бүх зүйлийг хийдэг байв . Түүний төгс зүйлд хүрэхийг хичээдэг байсан нь мөн жүжигчдийн хувцаснаас ч илт харагдана . Жүжигчиддээ долоо хоногийн өмнө хувцаснуудыг нь өгөөд " Өдөр болгон өмсч бай , та нар хувцастайгаа нэг бүхэл болох ёстой " хэмээдэг байж . Мөн тэрээр киноныхоо хөгжмийг хийхдээ нэг цогц хөгжим хэзээ ч киног сайхан болгохгүй гэж үздэг байсан ба кинондоо ихэвчлэн бишгүүрийн ая гэх мэт дан нэг хөгжмийн зэмсгээр тоглосон аязуудыг оруулж өгдөг байсан .
2009 онд Олимп , дэлхий , тив , олон улсын тэмцээнээс манай дүүргийн тамирчид 17 алт , 5 мөнгө , 9 хүрэл нийт 31 медаль хүртлээ . Манай дүүргийн тамирчин спортын мастер Бадар - Ууган , уны олимпийн 29 - р их наадмын боксын спортоор , спортын мастер Баатаржав зуны Паралимпийн их наадмын байт сурын спортоор тус тус олимпийн аварга болж , алтан медаль хүртэж Монгол улсын гавъяат тамирчин , хөдөлмөрийн баатар цолоор шагнагдлаа .
Орой ажлаа тараад өнөө зохион байгуулж байгаа шинэ жилийн комиссынхон хуралдана гээд яаран довтолгов . Занадуд хуралдана гэсэн байсы . . . тэгсэн Gogo блогчид бас тэрүүгээр байх сураг гарахаар нь царай царайгаа урьдчилаад харчийййй гэсэн бодол өвөрлөж явсанаа нуух юун . Гэтэл Цагаан хаалганаас эхлээл түгжрээ . . . Би яаааааааг цагаан хаалган дор . . . орж ч болдгүү гарч ч болдгүү . . . ашгүй уртлын машин хойш эргэж би араас нь дагаж эргэж ахиал сайхан түгжрээнд намммм . . . За тэгээд аррррай гэж очих гээл дөхөж явтал Занадуд үзэсгэлэн тавигдаад бөөн шуугиан байна , өөр газар хуралдана гэв . Ингээд миний урьдчилан харалцах төлөвлөгөө навс унасымдаа гэжжж . . .
Багшийн хүүхэд гэж нэг Вэри Импортант Персон байхиймаа . Хичээлд суудаггүй шалгалт өгөөгүй хүн зүгээр 100 голч дүн 4 .
Сайн дурын зөвлөгөө , шинжилгээг сурталчилах кампанит ажлын хоёр дахь үе эхэллээ
in the topic За ямар санал байна гишүүдээ in the forum Гишүүдийн санал солилцох
эргэлт буцалтгүй яруу найрагч болох санаатай боло юу
тэр муу ЕШ чин ерөөсөө хэцүү юм байдгүмөө . хүүхдүүд сандраад л байдын байлээ . сандралгүй тайван хийвэл амархөөн . . . 4 , 40 . . тийм эрт гадаа гарч юугаа ч хийхэвдээ
Банжиг 360 шинэчлэгдэж байгаа тул найзуудын мэдээлэл харуулах боломжгүй байна .
Уул уурхайн лиценз олгогдсон бүх газарт нь үйлдвэрлэл явуулаад эхэлбэл Сүхбаатар аймагт эрүүл газар үлдэхгүйд хүрсэн тухай баримт өнгөрсөн хавар манай сонины хуудсаар уншигч танд хүрч байсан билээ . Амтай бүхэн уул уурхайд түшиглэсэн эдийн засгийн хөгжил , дэвшлийн тухай ярих ч алхах газаргүй болбол алт , эрдэнэсээр яах .
" Татвар төлөгчдийн өдрүүд " - ийн нээлтийн ажиллагаа 2011 оны 05 - р сарын 9 - ны өдөр Улсын циркийн гадна талбайд боллоо .
Сургуулийн vvдэн дэх зарлал : - Єнєєдрєєс эхлэн хичээлийн хонхны дууг стерео болголоо . Ангиуд хvссэн дуугаа багш нарын конторт ирж захиална уу . Нэг дуу захиалахад 5 доллар .
Ө нөөдөр нүүрсний үнэ ханш алт , зэсийг ардаа орхиж , дэлхийн эдийн засагт стратегийн хэмжээнд үнэлэгдэж байна . Гэтэл монголчууд бид энэ баялгаа нэг тонныг нь 30 хүрэхгүй ам . доллараар түүхийгээр нь зөөж буй . Үүнийгээ бид хэрхэн үнэд хүргэх вэ ?
Усан үээмний шүүс . Энэ нь намрын улиралд хэрэглэхэд их тохиромжтой хэдий ч мэдэхэд илүүдэхгүй . Маск нүүрний арьсыг сэргээн чийгшүүлдэг . Энэ мacкыг бэлтгэхэд ч хялбар . Өглөө сүүн шингэнээр нүүрээ цэвэрлээд , хоёроос гурван ширхэг усан үзэмний хальсыг хуулан авч , нүүр , хүзүү , зовхиндоо түрхэнэ . 15 - 20 минут байлгаад , хүйтэн усаар угааж авна . Ингэхэд нүүрний арьс пудрыг маш сайн хүлээн авч , нүүр гөлгөр харагдана .
« Тэнэг оросууд алж өгч байна аа xаxаxа . . .
Өглөө 7 цагийн үед шар шур хийх чимээнээр унтаа сэрүүний хооронд хэвтэж байсан би гэж хүн нэгмөсөн сэргэж орхилоо . Гангаамаа сэмээрхэн хувцаслаад гарч байна . Удалгүй буцаж орж ирээд гадаа гоё байна , босоорой гэнэ . Гарч харвал тэнгэрт цэгийн төдий ч үүл алга . Цэлмэг цэлмэг гэхэд арай дэндүү байна . Юмыг яаж мэдэх вэ тэнгэр сайхан дээр бушуухан борцтой шөлөө хийж уугаад BC рүү хөдөлье гэж ярилцав . Буцаж ороод асрын эзэгтэй Лувсангийн эзгүйд зуухан дээрх тогоонд дур мэдэн ус хийж борцоо үйв . Том тогоонд нэгмөсөн 4 хүний хоол хийх нь хийн зуухны жижиг тогоонд 2 дахиснаас хамаагүй хурдан . Хоол болох зуур бие биенээ сэрээж , Tea house буюу цайны гэрүүдийн цаахна гарч , халхлах саад бартаагүйгээр мандах нарны туяанд алгуурхнаар өнгөө хувиргаж , цагаан тугаа намируулах Эверестийг харж зогсов . Энэ одоо юун цагаан туг , хаанаас гараад ирэв , хэн аваачиж хийсгэв гэж уншигчид бодож байгаа байх . Өвөл хаврын улиралд маш их чийгтэй агаар Эверестийн өмнөд хэвгийгээс өгсөж , уулын орой дээр ирээд хүндэрч конденсацид ороод цагаан өнгөтэй , зүүн тийш чиглэсэн , туг хэлбэртэй үүл үүсгэдэг . Энэ туган үүлээр уулчид заримдаа цаг агаарыг урьдчилан таамаглах бололцоотой . Салхины хурд ойролцоогоор 80км / цаг ( ойролцоогоор 22м / с ) хүрэхэд туг эгц зүүн тийш намирч , үүнээс илүү салхилбал Эверестийн цагаан салхи доошоо чиглэнэ . Салхи тогтуун үед дээшээ хазайдаг гэж гүүгэл хэлж байх юм . Оргил руу давших эсэхээ шийдэхдээ салхины байдлыг сайтар ажиглах хэрэгтэй юм байна . ( дэлгэрэнгүйг эндээс : http : / / www . mounteverest . net / expguide / toclimb . htm ) . Ер нь бол 5 сар авиралтын хамгийн тохиромжтой үе . 11 - ээс 2 сарын хооронд салхи 285км / ц буюу 79м / с хүрдэг гэж байгаа . За тэгээд домог болсон уулчид , тэдний үхэл , алдартай авиралтуудын талаар хадуурвал жингүйдэхээр яриа их бий гэсээн . Сонирхвол интернэтээс татаад үзнэ биз дээ ( http : / / en . wikipedia . org / wiki / Mount_Everest ) . Гялс манас хоолоо идчихээд хувцас хунар , малгай бээлий , нарны шил , зургийн аппарат , хүчилтөрөгчийн бортогоо шалгаж , жүүс халааж савласнаар бэлтгэл ханав . Харин нарны хамгаалалттай тос түрхэхээ мартсанаа салхинд түлэгдсэн нүүрээ чис хийн хорсоход л санасан билээ . Ингээд бид ВС - г чиглэн сарны гадарга дээр явж байгаа аятай алгуурхнаар хөвөх мэт алхаж эхлэв . Үсрээд л 2 км / цагийн хурдтай явсан байх . Угаасаа энд цаанаасаа л хурдан шуурхай , гялав шалав хөдлөхийн аргагүй . Урд шөнө үүрээр газар унасан хөнжлөө дээш нь авч тавиад эргээд унтах гэтэл муу зүрх маань хуучны орос хөргөгчний мотор шиг салгалж санаа алдаад , үг ч дуугарч болохгүй , бөглөчих гээд өглөө болгосон юм . Зүрх гэж нэг эрхтэн байдаг , өвдвөл нэг иймэрхүү зовиуртай гэдгийг ойлгосон түүх ийм . Хурдан гүйх , айх сандрахаас бусад үед зүрхтэй гэдгээ ч анзааралгүй явжээ . Ер нь бол зүрх гэнэт огцом өвдөлт мэдэрвэл нөгөө ертөнц рүү тонилох гэж удаад байхгүй шинжтэй . Хэгг . . . гээд нэг хатгахад л хангалттай санагдана ( ёоо , яг зүрхээр явж байсан хүн шиг ярьж байна ) . Гэхдээ нойргүйдэл , амьсгаа давхцах , зүрхний цохилт түргэсэх , ханиад хүрч , нус гоожих , тод зүүдлэх , алхахдаа байсгээд амрах , шээс ойр ойрхон хүрэх ( энэ бол бүр сайны шинж гэнэ шүү ) , толгой эргэх зэрэг нь өндөрт аль хэр хугацаанд дасгаж гарснаас үл хамааран ажиглагддаг хэвийн өөрчлөлтүүд юм байна . Харин ч бид хооллох дуршлаа алдаагүйгээр барахгүй бүр л ховдог болоод байсан шүү . Бэрхийг туулахаар бүтээгдсэн нь энэ буй заа , кк . Цайны гэрүүдээс ВС хүртэл 5 - 6 орчим км . Энэ зайг бид 3 цагт туулав . Уулчдын үндсэн лагерийн овоон дээр ирээд найз нөхөд , ах дүүсийнхээ нэр бүхий хийморийн дарцгийг овооны дарцгуудтай нэгтгэн хийсгэж , бүрэн эрхт , эртний түүх соёлт , элэг зүрхнээс хэзээд уяатай тусгаар Монгол улсыхаа алтан соёмбот далбааг Эверестийн хүчит салхинаа хийсгэж монгол түмнийхээ хийморь сүлдийг цэнгүүлэв ээ . Монгол улс минь эгнэгт мандан бадарч , ээлж халаатай төрийн албанаа суусан түшмэдүүд энээхэн зуур өөр хоорондоо эвтэй , бусдын идэш болохоос ангид байж , хүн зон нь сэтгэлийн их амгалантай байхын зохилдох шалтгаанууд бүрдэж , харшлах саадууд нь хоосон чанарын агаарт замхран арилаг ээ гэж ерөөв . Аливаа ерөөл хэзээ нэг цагт заавал биелэх учиртай юм гэсэн . " Нүдний шилэнд туссан соёмбыг олж хараарай " Ном журмаараа бол энэ овооноос цааш жуулчдын хувьд газар үгүй . Гэвч бид жаахан даварч үндсэн лагерийн майхнууд руу бууж очив . Хөтөч маань энэ хавиар сэм эргэлдэх дундад улсын журмыг сахиулагч нарт бид энд байна шүү гэж ойлгуулахаар овоон дээрээ шовойн үлдлээ . Ядаж байхад 2008 онд үндсэн лагерийн цаахан мариан дээр гадаадын 2 жуулчин хөтөчтэйгөө One world , One dream , Free Tibet гэж бичсэн томоо анонс гарган барьж бичлэг хийснийгээ интернэтээр цацсанаас болоод хяналт бүр чанга болсон гэсэн ( free tibet 2008 everest bace camp гэж гүүгэлдээд тэр бичлэгийг олоод үзээрэй ) . Тэр цаана харагдаж байгаа гөлгөр ногоон мөсөн ханануудад дөхөж очих сон . Тэгвэл ч тасархай зурагнууд гарна даа . Энээхэн овоо хүрээд буцах арай л хангалтгүй байна аа гэсэн шүү даварсан юм бодож байснаа хэлээд яахав . Гэвч ийм боломж хамгийн багадаа 70 000 доллар төлж авиралтын бүрэлдэхүүнд багтсан нэгний хувьд л нээлтэй . Бид хөтчийгөө асуудалд оруулахаас сэрэмжилж хэдэн зураг дараад удалгүй эргэлээ . Буцах замд эргэн харах бүртээ уулын зураг авч ханахгүй л явлаа . Яагаад хүний сэтгэлийг тэгж их татдаг юм болоо . Хараад л баймаар санагдана . Эрт цагт энэ хавь далай байсны ул мөр болох чулуужсан хясааг энэ хавьд худалддаг юм билээ . Газрын байдал ч үнэхээр тиймэрхүү сэтгэгдэл төрөхөөр , хатаж хагарсан , ангамал хуурай . Хөтчийн хэлж байгаагаар тэр энд лав хориод удаа жуулчинтай ирж байгаа , ирэх бүр уулын цас багассан харагдана гэж байсан . Дэлхийн дулаарал 8848 метерт хүртэл яваад оччихсон түйвээж байгааг сонсоход гунигтай байлаа . Аргагүй дээ хоорондоо уялдаатай экосистем хойно . Дэлхий маань үнэхээр хавтгай болж дээ . Өчигдөр орой ирсний биднийг дараа майхан - буудалдаа амарцгааж байхад нэг нүдэнд дулаахан , туранхайвтар настай лам орж ирсэн юм . Хөтөч маань нэг юм асуугаад л баярласнаа илэрхийлээд байхаар нь тоглоод аанхаа , чи найз охиныхоо тухай асууж байна уу гэлээ . Тэгсэн чинь манай энд хүн өвдөөд эмнэлгээр яваад дийлэхээ болиод ирэхээрээ ламаас асуудаг юм аа , манай эгч ходоодны шархтай , би эгчийгээ яавал дээр вэ гэж асуусан . Энэ хүн Fortune teller буюу үзэж хардаг гээд л бидэнд ойлгомжтой зүйлийг хичээнгүйлэн тайлбарлаж гарав аа . Миний саваагүй зан хөдөлж ламаас жаахан юм асуухад дандаа л сайн сайхныг хэлж байна . Тэгэхэд нь би энэ хүн хүмүүст дандаа л болно , бүтнэ гэсэн юм дуулгадаг байх даа , сайн явах санааных гэдэг юм чинь гээд орчуулах хооронд бодоод сууж байтал хөтөч маань үргэлжлүүлэн , энэ хүн 18 жил бясалгал даяан хийсэн тул өөрт нь ирсэн мэдээлэлийг шүүлтүүргүйгээр байгаа чигээр нь л хүмүүст хэлж өгдөг гэж байна гэж нэмж хэлэв . Би гэж бодлоо нэвт шувт уншуулсан хүн чинь хувцасгүй сууж байгаатай адил болж бяцхан мэгдэв . Тэгээд тэр лам биднийг эндээс холгүй хийддээ очоорой гэж урьсан юм . Тэр хийд нь одоо энэ буцах замд тул орохоор шийдэж , хийморийн дарцаг үй зайгүй хийсгэсэн холоос харахад хийд байгаа гэж ер үл мэдэгдэх уул руу мацацгаалаа . Нар дээр хөөрсөн тул өөдөө мацах гэж нэлээн амьсгаадав . Уул ухаж хийсэн юм уу , угаасаа ийм тогоотой юм уу , хонхорт орших энэ хийд авсаархан юм аа . 10 орчим нутгийн хүмүүс хад налан сууцгаасан байна . Хад чулуу дамжин явж байтал өчигдрийн лам ирж биднийг дагуулан өндөр гэгчинй чулуун шатаар өгсөв . Лам хэлэхдээ энэ хийдийг 1958 онд ( бодвол соёлын хувьсгалаар байх ) хятадууд нураасныг 2008 онд дахин сэргээсэн . Энэ хавийн хүмүүс өөд болоочоо авчирч чандарлуулан , хойдын номыг нь уншуулдаг . Бид сэргээснээс нь хойш ийшээ орж үзэж буй анхны жуулчид болж байна гэнэ . Хийдийн чулуун хананд Ертөнцийн дарь эх буюу Жомолунгмагийн хөрөг дүр байна . Эмэгтэй уул юм санжээ , Эверест чинь . 1953 онд Дэнзэн Норгой хүмүүн төрөлхтнөөс хамгийн анх оргилд гарахдаа би таны өвөр лүү чинь мацах нялх хүүхдийн адил юм аа гэж дотроо бодож гуйж байсан нь ийм учиртай байсан юм байна . Лхаст орших уулын музейд тэр үед хэрэглэж байсан үлэмж том хүчилтөрөгчийн бортого , зэгсэн хуучиртлаа нэлээд юм үзэж , нүд тайлсан мууран хумстай гутал зэрэг эд хэрэглэлүүд , 2008 оны олимпийн бамбар зэргийг дэлгэн харуулсан байдаг . Харамсалтай нь бидэнд уулын музейн талаар явахынхаа урд орой л дөнгөж мэдсэн тул үзэх зав гараагүй билээ . Харин уншигч танд Лхаст очих завшаан тохиолдвол заавал үзээрэй . ( Дэнзэнгийн талаар уншмаар байвал : http : / / en . wikipedia . org / wiki / Tenzing_Norgay ) Лам бидэнд газар доор орших олон жилийн түүхтэй бясалгалын агуй үзүүлснийхээ дараа сайн сайхныг хүсч , Далай багшийн цагаан хадаг хүзүүнд зүүж өгөөд , рашаан үрэл тэргүүтнийг хүртээв . Хэдийгээр гүн гүнзгий шүтлэггүй ч буддын шашинтай газрын хүмүүсийн хувьд өөрийн эрхгүй энэ бүхнийг ихэд билэгшээж , хаа холоос ирсний хэрэг хачин сайхан бүтэж байна даа , үүнээс илүү яах билээ гэж дор дороо баяртай байцгаалаа . Тэнгэр хангай цэлмэг байж , уул бидэнд хангалттай удаан хугацааны туршид бараагаа тодоор харуулж , бясалгал даяан хийж , сэтгэлийн гэм нь арилсан хүнээс сайн үг дуулж , сайхан ерөөл сонссон улс чинь тэгэхээс яахав . Үдийн 2 цаг гэхэд бид Ургах наран ( Sun Rise ) буудалдаа ирсэн байлаа . Нэгэнт зорьсон хэрэг сэтгэлчлэн бүтсэн тул энд хоргодох зүйл байсангүй , буцахаар яаравчлав . Цүнх саваа ачаалж аваад тоостой тоостой замаараа торолзууланхан , тольтой бандгар Ландаа гялалзууланхан явлаа . Танил болсон зам харгуй , даваа гүвээгээр алдарт 38 эргэлтээ сурамгайхан хийж , хилийн постон дээр шалгуулж , өнөөдөр төрсөн бөөн бөөн сэтгэгдэлтэйгээ хамт хуучин танил Тэнгэр сууриндаа орой 7 хагас гэхэд давхиад буучихлаа . Буудал нь ийм бөглүү газар гэхэд санасныг бодвол сайхан цэвэрхэн . 2 хүнийх өрөө 200 зоос . Орны толгой , шүүгээ сав нь битүү хээ хуар . Халуун ус , тог нь жаахан байж байгаад ирэв . Нарны зайгаар ажилладаг байх . Хоол захиалж идээд , авсан зургаа үзэж байгаад өндөр аваад буусан юм чинь гайгүй нойртой хонох байх гэж найдсаар унтахаар хэвтлээ . Цааш . . . → Төвдийн тэмдэглэл Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх хэрэгтэй . Бүртгэлгүй бол энд дарж BizNetwork - д элсэнэ үү !
Хог ч хогийн л эмзэг асуудалдөө намайг үхэхээр л нэг энэ асуудлыг бүрэн шийдэж дуусах биз хахахха
Аав охин хоёр ярилцаж байлаа . Охин , амьдрал нь бэрхшээлээр дүүрэн байгааг , өөрт нь их хүнд хэцүү юм их тулгарч байгааг , ийм асуудалыг хэрхэн даван туулах аа мэдэхгүй байгаагаа аавдаа ярьжээ . Үүнийг сонссон аав нь " аав нь чамд нэг юм үзүүлье " гээд охиныг дагуулан гал зуухныхаа өрөөнд оржээ . Охины аав алдартай тогооч хүн байлаа . Зуухан дээр ижил хэмжээтэй устай ижил 3 сав тавьжээ . Эхний савтай усанд лууван , дараагийн савтай усанд өндөг , сүүлийн савтай усанд кофе хийж ижил гал дээр буцалгажээ . Бүгдийг нь 20 минут буцалгаад гаргав . Дараа нь ширээ дээр 2 таваг , 1 аяга авчирч тавиад тавагнуудад лууван , өндөг 2 - ийг , аяганд кофе хийв . За охин минь эд нар юу вэ Лууван , өндөг , кофе Тэгвэл ямархуу болцтой байгааг нь хэлдээ . Охин лууванг сэрээгээр хатгаж үзэхэд нэлээд зөөлөрсөн , өндгийг хальслахад хэтэрхий их болж хатуурсан , харин кофег амтлахад сайхан амттай болсон байв . Ааваа та яагаад үүнийг надад үзүүлж байгаа юм вэ ? Охин минь , бүгдийг нь ижил хэмжээтэй усанд , ижилхэн гал дээр , адил хугацаанд чанахад бүгд өөр өөр болсон байна . Лууван эхэндээ хатуу байсан ч буцалгасны дараа зөөлөрсөн , өндөг эхэндээ шингэн байсан ч буцалгасны дараа хатуурсан , харин атга гашуун кофе буцалгасны дараа сайхан амттай болж буцалж байхад аа ч сайхан үнэртэж байсан . Охин минь , чи эдгээрийн аль нь вэ ? Бэрхшээлтэй тулгархаараа яадаг вэ ? Лууван уу , өндөг үү , кофе юу ? ҮҮНИЙГ УНШИЖ БАЙГАА ТА АЛЬ НЬ ВЭ ?
naomi - зөвхөн өөртөө хайртай хэвээрээ л баймаар байна уу ? Хүссэнээрээ бол доо хүссэн үедээ зүрх чинь тэмүүлэхээр нэг юм болно бэздээ
Туул голын сав орчимд үйлдвэр ахуйн гаралтай бохир ус цэвэрлэх 27 томоохон байгууламж байдаг боловч эдгээрийн 11 нь ажилдаггүй 5 нь хэвийн бус
Аймаг орон нутагт барилгын салбарын үйл ажиллагааг зохицуулах чиг үүрэгтэй ажиллаж байгаа Газрын харилцаа , барилга , хот байгуулалтын газар нь салбарын хуулиудын заалт нэг бүрийг хэрэгжүүлж , холбогдох дүрэм , журмуудад нийцүүлэн ажил , үйлчилгээгээ явуулах ёстой . Иймд аймгуудын Газрын харилцаа , барилга хот байгуулалтын газрын ажлыг тогтмол авч үзэн , мэргэжил арга зүйгээр удирдан чиглүүлж , яамтай нягт уялдаа холбоотой ажиллуулах , орон нутагт ашиглалтад орсон барилга байгууламж , баригдаж байгаа барилга объект , орон сууц , үйлдвэрлэсэн барилгын материал , хийц эдлэлийн үйлдвэрлэлт , борлуулалт , чанарын талаарх мэдээг тухайн бүр авч , дүгнэлт хийж ажиллах хэрэгтэй байна .
Түүхийг чухамхүү үнэнээр нь гаргаж чадвал сайн хэрэг . Түүнээс сайн юм бараг үгүй . Улстөрийн зорилгоор , эсхүл ямар нэгэн ашиг хонжоо олох санаагаар гуйвуулах нь муу хэрэг . Түүнээс муу юм үгүй .
Энэ асуулт бидний дунд түгээмэл бас маргаантай асуудал байсаар ирсэн . Мөн хүмүүс өөр өөрийнхөөрөө хариулж бодож байдаг . Ихэвчлэн мөнгө , хайр , гэр бүл , нэр хүнд хэмээн хүмүүс хариулдаг .
Зиа юуайцгаанаа ? Би нь өнгөрсөн 5дхад Куала Лампур орж хоёр хоног амарчаад ирсийн , Уг нь Бангкок орий гэж бодсон бас бус юмнаас болоод чадаагүй . Таанууд нааг санаснуу кк Tээд замд толгойд орж ирснээ жаахан янзлаад орууллаа . 2 хоног нэтээс холдсон нүд айр баярласан байхдаа .
Програм нь командын мөрнөөс өгөгдсөн директорын файлуудыг шалгаад өгөгдсөн үгийг агуулсан файлыг * - р тэмдэглэж хэвлэнэ .
монголд жилд 90 оноос хойш 700 . 000 удаа үр хөндөлт болсон гэсэн судалгаа гарсан байсан . энэ дэлхийн хүчирхэг гүрнүүд чинь 3 дагч улсын хүн амыг өсгөхгүйн тулд ДОХ үр хөндөлт зэргийг заавал хэрэгжүүлэг гэж нэг номон дээрээс харсын байна . юун 37 оны 30 . 000 хүнийг хэлмэгдүүлсэн . 700 . 000 хүнийг гархаас нь өмнө алчихсан байна шүүдээ . бас өөр 3 дагч орнуудад заавал хэрэгжүүлэх 10н нууц төлөвлөгөө байдаг гэж байгаа . тэрний талаар өөр сэдэв дээр бичий .
Сүүлийн үед манай эрүүгийн нөхцөл байдал улам хүндэрч байна . Хэдхэн хоногийн өмнө 40 гаруй насны эмэгтэйн амийг онц хэрцгийгээр егүүтгэсэн хэрэг гарч олныг цочирдуулсан дуулиан намжаагүй байтал дахин дээрх шиг хэрэг гарлаа . Өнгөрөгч пүрэв гарагт нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Цолмонгийн 10 дугаар гудамжны жалганаас толгойгүй цогцос олджээ . Хэн болох нь тогтоогдоогүй байсан цогцсыг тус дүүргийн цагдаагийнхан задлан шинжилгээ хийлгэсэн байна . Задлан шинжилгээний хариу одоогоор гараагүй байна . Уг нь цагдаагийнхан цогцос хэнийх болохыг тогтоосон ч энэ тухай мэдээллийг өнөөдөр өгөх учраас хариу хэлэхээс татгалзсан юм . Мөн дээрх аймшигт хэргийг үйлдсэн сэжигтэн этгээдийг цагдаагийнхан илрүүлэн шалгаж байгаа гэнэ . Цогцос 45 - 50 орчим насны эрэгтэй хүнийх байсан бөгөөд толгойноосоо бие нь 200 метрийн зайнаас буюу хоёр өөр газраас олдсон юм байна .
тэр нэг дур - аар эхлээд лал - аар төгсдөг зүйлд зүэр АМЖДАГ дээрээ шүү л гэедааа . . . угаасаа над шиг хүнд шанлах , зовох зохихгүм бна : Б
Гэгээрлээ гэж . Эхлэл нь байвч төгсгөлд нь хүрлээ гэх баталгаа хомс аугаа ойлголт юм даа . Хүрээ хийдэд шавьлан сууж бурханы номонд тайлагдсан эцгээсээ дээрхи үгийг Аюуш балчирхан сонсож тэр нь эрдэм ном шамдуу сурахын нэр хэмээн ойлгосон нь ташаа биш байлаа .
- Нээлтийн нөөц дуусчихсан байхад яаж нээлт хийсэн юм бэ ?
За надад бол мэргэн цоохор , бусдад бол эрээн цоохор байж болох нэг юм энд сараачаад орхие .
Намрын чуулганы хамгийн түрүүнд хэлэлцэх асуудал " ЭХ ОРНЫ ХИШИГ "
зарим шаал худлаа наассс дандаа энэ гаран дээрээ майр их устэй хүн байдаг нассс . . .
Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д . Сүрэнхор богинохон хугацаанд нэрд гарч , үүгээр ч зогсохгүй " завшигч " хэмээх нэр алдрыг хүртээд багагүй хугацааг өнгөрөөлөө . Албан тушаал , эрх мэдлээ ашиглан улсын хөрөнгөнөөс 100 гаруй сая төгрөгийг завшиж шамшигдуулсан хэрэгт шалгагдаж байгаа Д . Сүрэнхорыг улсын хөрөнгөнөөс онц их хэмжээний мөнгийг залилсан гэсэн үндэслэлээр шүүж буй . Уг нь саяхан түүний хэргийн шүүх хурал болох байсан ч тодорхой шалтгааны улмаас ирэх сарын 3 - ны өдөр хийхээр хойшлуулсан . Энэ үеэр түүний өмгөөлөгч Б . Оюунчимэг биеийн байдал муу байна хэмээн өмгөөлүүлэгчээ батлан даалтад гаргаж авахыг хүссэн ч хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн юм .
б . Тамирчид тоглолтын өмнө самбарын өндөрийн хэмжээ болон шидэх шугамны хэмжилтүүдийг шалгуулах эрхтэй .
- Миний цагдаа болох л хэзээ ч биелэхгүй байхаа . Гэхдээ одоо ер нь өөрийнхөө гол мөрөөдлийг биелүүлэхийн төлөө , Олимп Дэлхийн аваргын том тэмцээнүүдэд амжилттай оролцохын төлөө , багшийгаа , ээж аавыгаа , барилддаг эгч ах нарыгаа , ард түмнээ баярлуулж Монгол орныхоо нэрийг өндөрт гаргахын төлөө бэлтгэлээ базааж , их хичээ болно .
Миний хувьд хариулт бол ҮГҮЙ . AJAX өөрийн гэсэн давуу ба сул талуудтай .
монгол айл байх нь тэдний хувьд бол энгийн хэрэг харин ийм байна гэж төсөөлж байгаагvй бидний хувьд хачирхалтай бахархалтай санагдана . Дээд монголчууд монгол улсын хvн ирсэн гэхээр чимээгээр бvгд ирж харахын хvслэн болж нэг л олон жил уулзаагvй ах дvv , төрөл садан , анд нөхөр ирсэн мэт догдлох нь альч айлд орсон мэдэгдэнэ . Монгол л юм хойно хоймроо залж цай хоол болон мах чанаж , шинэ хонь гаргахдаа тулдаг нь хамгаас ихээр хvндэтгэж байгаагийн илрэл билээ . Арга ч vгvй дээ бараг бvх л Дээд монголчуудын хувьд хамгийн анх удаа уулзаж байгаа тэднийхээр бол жинхэнэ монгол хvн юм хойно гайхаж бахадмаар болдог биз . Тэд бусад монголчуудаас тасарч ирээд 350 орчим жил болоход анх удаа Дээд монгол малчин айлд ирж байгаа хvн нь судлаач миний бие болж таарсан юм . Манай 1930 - аад оны төгсгөлд болсон эсэргvvний vеэр дvрвэж дутаасан хэдэн лам нараас ондоо хvн энд бараг ирж байсангvй ээ . Ирсэн ч байлаа гэсэн малчин айлд саатаж буусан нь цөөн биз , хот газар vзээд , бурхан номонд бараалхаж хvрээ хийдээр л ороод гараа байлгvй . Зарим нэг нь ихэд гайхаж чухам яагаад манай энд хvрээд ирэв гэж дахин давтан итгэж ядан асууж гайхаж суух буюу нvдэнд нь танай улсаас биднийг тоож хэн ч хэзээ ч ирээгvй , ирэхгvй гэсэн гоморхон нутгаа мөрөөдсөн харц байх нь хотод яваад эргэж ирдэггvй хvvгээ хvлээж цөхөрсөн хөдөөгийн нэгэн настан эхийг санагдуулна . Тvргэн зантай нэг нь энэ санаагаа шулуухан хэлж талархаж , баярлаж , бахдаж байгаагаа хэлэн гар чанга атгах нь ч тохиолдоно . Барууны орнуудаар тэр буман хятадын нэг нь гэж vзэгдэн гоочлуулж эсвэл хятад , япон , солонгос , америк , европчуудын хувьд дэлхийг тэртээ нэгэн цагт алж хядаж мориний туурай дор давтсан зэрлэг бvдvvлэг балмад харанхуй хvмvvсийн удам , хөгжиж ядаж байгаа ядуу орны иргэн гэж адлагдаж явсан миний хувьд гэртээ ирснээс өөрцгvй санагдаж билээ . Хотод ч ялгаагvй оюутны зөвлөлийнхөнтэй уулзахаар очиход хvлээж догдолсон хэдэн залуучууд угтаж билээ . Хожин анд нөхөд болоод сонсоход монгол улсын хvн ирнэ гээд костюм өмсөж зангиа зvvгээд догдлон хvлээж байснаа өгvvлж байсан юм . Ингээд л нөгөө олон асуултууд өрнөнө . Энд ирсэн монгол хvн цөөхөн байдаг шиг Дээд монголоос Монгол Улсад очиж vзсэн хvний тоо хуруу дарам цөөн байдаг . Бид тэдний тухай хэр бага мэддэгтэй адил бидний тухай ч тэд маш бага мэднэ . Хамгийн тvрvvнд хvмvvс миний монгол хэл тэднийхтэй нэвтрэлцэж байгаад ихэд баярлан танайхан ингэж чам шиг ярьдаг уу , бидний ярьж байгааг мэдэж байна уу гэхчилэн асууна . Жинхэнэ монгол хэлийг ойлгож тэдний хэл ч биднийхээс их зөрөөгvйгээс бид бас монгол хэвээрээ байгаа юм байна гэж найдвар тасарчаагvйгээ олж мэдсэндээ догдлон хэдэн зуун жил бичиг vсэг , хэл , соёлоо хаягvйгээрээ бахархана . Монол бичгээр бичсэн ном гаргаж ирэн энийг гаргах уу гэдэг л хамгийн аймшигтай асуултуудын нэг байлаа . Монгол Хэл Бичгийн Дээд Сургууль гэж нэг жижигхээн хувийн сургуульд гурван жил лекцээ монгол бичгээр бичиж төгссөндөө баярлахын сацуу бид ямар vнэтэй юмаа хаяж энэ д асуултанд гадаадад явж байгаа олон монголчууд маань байнга унадагт харамсмаар санагдана . Цааш нь тэгээд танай улсад малчин олон байна уу , айраг цагаа элбэг vv , бэлчээр хvрэлцээтэй юу , малаа туугаад очиж болох уу гэхчилэн сонирхоно . Миний амьдарч байсан Зvvн Хошуу болоод орчмын нутаг баян таргандаа тооцогдох бөгөөд нэг айл дунджаар 600 - 700 малтай ( vvнээс ихдвэл бэлчээрийн даац хэтэрнэ ) , өвөлжөөндөө 2 - 3 өрөө өвлийн байшинтай , дулаан малын хашаатай , хятад , хотон эсвэл төвд малчинтай , машинтай , мотоциклтай , цахилгаан vvсгvvр мотортой , нарны туяагаар ажилладаг гэрэлтэй , кабелийн олон сувагтай зурагттай , VCD тоглуулагчтай , гар утастай , гэртээ утасгvй антениар долгион хvлээн авч дамжуулдаг суурин утастай , ямаа , тэмээний ноoлууран хөнжилтэй тэр нь бараг манай зарим хотын айлаас цэвэрхэн тийм л айлууд байдаг . Энэ бол баян айл биш харин амьжиргааны дундаж тvлшин юм . Мэдээж ядуухан айл байлгvй яахав , малаа бараад модоо барсан нь цөөхөн боловч таарна , гэхдээ Хөх нуур мужийн төв Шинин хотод гуйлга гуйдаг , хятад , хотон , төвд олон vндэстнvvд байвч монгол байдаггvйд тэд бахархана . Бидний л нөгөө дутаад vгvй болоод байна гэх настнаа хvндэтгэж нялхасаа хайрладаг тэр ёс хэв хэвээрээ байх нь сайхан . Бид монголд хөдөө судалгаагаар явахад сум , аймаг орон нутагт согтуу нутгийн индианууд нэг бус удаа тааралдаж төвөг чирэгдэл болдог тэр суртахуун огт vгvй . Гадны зочинг хvндэтгэж тусална уу гэхээс ая тухыг нь алдуулах нэг ч алхам гаргахгvйг хичээх нь бидний яриад байдаг жинхэнэ монгол зочломхой ёс байлаа . Айлд морьтой яваад очиход гэрий эзэн эзэгтэй хоёр vvдэндээ гарч угтаж авах бөгөөд арай залуу эсвэл хvvхэд нь нь ирж зочноо мориноос нь буулгаж морийг нь уяан дээр аваачиж уядаг монгол ёс маань тэнд л байдаг байна . Энэ мэтчилэн тэднийг биднээс ч илvv монгол гэдгийг тоочоод баршгvй ээ . Тэдний ирээдvй энэ амьдрал шигээ гэрэлтэй бишээ . Тэдний нэгэн хэсэг нь нvдэн дээр нь харсаар байтад хальж урсаад Төвд болчихсоныг тэд маш сайн мэднэ . Төвдvvд тэднийг бэлчээрийг булаан дайрч vндэстний тооны олноор сэгээ сэтгээгvй шахаж гадуурхаж байгааг ч мэддэг . Бидний төвдийн тухай төсөөллөөс тэс ондоогоор Төвдийг тэд дайснаа мэт харахаас аргагvйд хvрчээ . Нэг л өглөө хувьчлаад авчихсан өвөл , зун , хавар - намрын бэлчээрийнх нь аль нэг дээр буланд нь төвдийн хар банаг ( сарлагийн хялгасаар сvлжиж нэхсэн дээвэртэй төвдийн асар ) барьчихсан хэдэн сарлагаа бэлчээчихсэн байдаг ажээ . Хэлээд нvvхгvй долоо хононо , сар болно , жил болсны дараа энэ чинь миний бэлчээр гээд нvvдэггvй гэнэ . Дарга цэрэг болоод заргалдвал бvгд төвд , хятад дарга нар тул аргагvйн эрхэнд бэлчээрээ алдана . Ийм тvvх олон гардаг тул төвд , монгол , хятад гурав газрын төлөө жинхэнэ тулалдана , зодолдоно , ингээд vрэгдсэн алуулсан хvмvvс ч олон бий . Хөдөө суух цөөн тоот vндэстэн тул хоёр хvvхэд л гаргана . Хоёр хvvхдийн нэг нь л тусдаа гараад мал , бэлчээрээ өвлөн vлдэнэ . Мал байвч бэлчээр vгvй нутагтаа vлдэж малчин болж монголоороо vлдэх боломжгvй тул нөгөө нэг нь хот орно сургуульд сууна , ажил олж хийнэ хятад болно . Аль сайн ажил олж хийнэ төдий чинээ хятад хэл бичиг соёлд нэвтэрхий байхыг шаардана . Өөрөөр хэлбэл , Дээд монголд монгол хэвээрээ vлдэнэ гэдэг бол малчин байнаа эсвэл сумын бага сургуульд багш болно л гэсэн vг . Vvнээс илvv хөгжил гэдэг бол тэдний хувьд хятад болно гэсэн vг . Тэдэнд монголоороо vлдэх сонголт vгvй , харин төвд эсвэл хятад болох сонголттой . Олон хvмvvс нэгэнтээ нэг юм болох ёстой монгол байж чадахгvйгээс хойш хөгжиж хvчирхэгжиж байгаагаар хятад болох сонголтыг өөрийн эрхгvй хийнэ . Vvнд хятадын буруу ч байхгvй . Энэ улс хөгжлийнхөө жамаар л хөгжиж байна . Даяарчлал хотжилт бvх дэлхий нийтэд явагдаж байгаад хятадыг буруутгах аргагvй . Харин хотод монгол сургууль гэж vгvй . Наяхан мянган монголд хэн сургууль байгуулах зөвшөөрөл өгөх вэ дээ . Өглөө ч гэсэн монгол дунд сургууль төгссөн хvvхэд тэр олон хятадтай уралдаад сайн сайхан мэргэжил амьдралд чадах билvv . Харин хятад сургуульд нь суугаад хятад болоод vзэлцвэл хавьгvй дээр болно . Хар Төвд нэг боллоо , хар Хятад хоёр дахиа болох тавилантай юмуу бид гээд миний өмнө нулимстай хэлсэн Дээд монголчууд хэд байснийг хэлээд яах билээ . Ингээд монгол гэдэг нэртэй болгон хомсдоод , хавчигдаад vгvй болоод ирэх тусам төдий чинээгээр тvvндээ хайртай болж , хvсэж vгvйлэх нь ихсэж , бие сэтгэл , явдал суудлаараа улам монгол байхыг эрхэмлэдэг ажээ . Яг л ийм болохоор Монгол Улсад vхэхээсээ өмнө очиж vзэх чин хvсэлтэй хvмvvс маш олон . Энд Дээд монголчууд ингэж суухад тэнд тэдний монгол гэдэг нэрээр нэрлэгдсэн бvхэл бvтэн улс байх нь юутай сайхан юутай бахтай . Дээд монгол оюутнууд Төвд оюутнуудтай муудалцвал дэлхий дээр Төвд гэдэг нэртэй улс байдаггvй харин Монгол гэдэг нэртэй улс байдаг гэж омгорхож ганц дуугvй болгодог гэдэг . Хөх нуурт очтoлоо би өөрийгөө хэрдээ vндсэрхэг vзэлтэй , эх оронч гэж бодож байлаа . Харин одоо бол огт vгvй . Дээд монголчуудтай харьцуулвал миний vндэсхэрхэг vзэл хаана нь ч хvрэхгvй . Vндэсхэрхэг vзэл гэдэг яг л энэ мөчид туйлдаа хvрдэг бололтой . Ийм их сэтгэл өвөрлөн тэдний аз нь шовойсон нэг нь Монгол Улсад очино . Харин бид өмд гутлын хэрvvлээ хийж нөгөө л өчvvхэн мэдлэггvй ухамсраараа тэднийг хужаа гэж хэнэг ч vгvй гадуурхаж биднийг чинь сэтгэлээсээ дэмжигч таван сая хагас хvнийг өөрөөсөө тvлхэж байдаг нь өвөр монголын хvн судлаач эрдэмтэн Урадын Булагийн халх төвтэй нэгтгэн нийлvvлэгч бус харин тvлхэн гадуурхаж задлан бутаргах vндэсхэрхэг vзлийн онол өөрийн эрхгvй санаанд орж ирж байна . Дvгнэлт Дээд монгол бол Дундад Улс дахь бусад монголчуудын ганцхан жишээ бөгөөд цаашид бид таниж мэдэж байвал зохих олон монгол угсаатан байгаа . Энэ асуудал Дундад Улсаар зогсохгvй дэлхийн бусад улсад , хамгийн наад зах нь Орост буй , Халимаг , Буриадуудын асуудал мөн юм . Vvнээс vзвэл бидэнд бусад монголчуудаа танин мэдэх зайлшгvй шаардлага байгаа бөгөөд vvнд нийгэм - соёлын хvн судлалын ач холбогдол яахын аргагvй шаардагдана . Ийнхvv гvнд нь орж мэдэрсэн ямар ч монгол хvн дахин хужаа гэдэг vгийг хэлэхдээ болгоомжилдог бас тэгж хэлж байгаа хvнээс ичдэг болох байхаа . Тэд биднээс юу ч хvсээгvй ээ , зөвхөн хужаа гэдэг vгээ зөв хэрэглэж сурaхыг л хvсэж байгаа .
Майонезийн гарал үүсэл нь 18 дугаар зууны түүхтэй салшгүй холбоотой байдаг . Газрын дундад тэнгист Менорка гэдэг арал бий . Тэр арлын нийслэл нь хуучны Маон хот бөгөөд 18 дугаар зууны үед энд дайн тулаан тасралтгүй үргэлжилж байжээ . Яг энэ тулааны үед майонез гэдэг сүмсний түүх эхэлсэн байна .
Монгол Улсын Ерөнхий сайд С . Батболдын ОХУ - д хийсэн айлчлалын үр дүнгийн талаар Гадаад харилцааны сайд Г . Занданшатар , Ерөнхий сайдын Гадаад харилцааны зөвлөх О . Оч нар мэдээлэл хийлээ .
Хятад улс эдийн засгийн хөгжил нь ӨСӨЛТИЙН үедээ орсон гэж үзээд 11 дэхь таван жилийн төлөвлөгөөгөө баталж , хэрэгжүүлж эхэлжээ . Энэ төлөвлөгөөний талаар Нобелийн шагналт эдийн засагч Жозеф Штиглиц бичсэнээс товчлон хүргэж байна . Хятад улс эдийн засгийн хөгжил нь ӨСӨЛТИЙН үедээ орсон гэж үзээд 11 дэхь таван жилийн төлөвлөгөөгөө баталж , хэрэгжүүлж эхэлжээ . Энэ төлөвлөгөөний талаар Нобелийн шагналт эдийн засагч Жозеф Штиглиц бичсэнээс товчлон хүргэж байна . . . . Дэлхийн банкнаас гаргадаг тайланд Хятад улсын сүүлийн жилүүдийн турш хангаж байгаа эдийн засгийн өсөлтийг нь " гайхамшигтай " гэж дүгнээд баян , ядуу хүмүүсийн ялгааг багасгах , эдийн засгийн өсөлтийг бүх нийтдээ хүртээмжтэй байлгах талаар анхааруулан дурдсан байдаг . Чухам энэ асуудал дээр төвлөрч Хятад улс 11 дэхь таван жилийн төлөвлөгөөгөө боловсруулжээ . Тэдний гол анхаарлаа хандуулсан асуудал нь , хөгжлөөр хоцрогдож буй орнууд баян орнуудаас мэдлэгээр эрс ялгаатай байдгаас эдийн засгийн өсөлтөөр мөн адил бага байдаг гэсэн дүгнэлт аж . Тиймээс Засгийн газраас нь иргэдийнхээ мэдлэг боловсролыг дээшлүүлэх , улмаар шинэ техник технологи , шинэчлэлийн тал дээр хараат бус болох гэсэн зорилго дэвшүүлжээ . Хятад улс дэлхийн эдийн засагт гүйцэтгэдэг үүргээ өөрчлөх зорилготой байна . Тухайлбал , эдийн засгийн өсөлт нь экспорт дээр тулгуурласан бус , харин дотоодын эрэлтийг нэмэгдүүлэх чиглэлтэй байна . Үнэхээр Хятад дотоодын хуримтлалаар маруухан . Тиймээс Засгийн газраас хэрэгжүүлэх нийгмийн хамгааллын бодлого нь цаашид иргэдээ хуримтлал хийх боломжийг бүрдүүлж , бүх нийтийн боловсрол , эрүүл мэнд , тэтгэвэрийн даатгалын бодлогыг бүгдэд хүртээлтэй , баян ядуугийн ялгааг багасгахад чиглүүлжээ . Хятад бол том гүрэн . Том гүрний нөлөө том л байдаг учраас Хятадын эдийн засагт орох гэж байгаа өөрчлөлтүүд дэлхийн эдийн засаг , худалдаанд ч мөн адил багагүй өөрчлөлт үзүүлнэ гэж улс орнууд таамаглаж байна . Энэ нь ч ортой , тухайлбал , АНУ л гэхэд Хятадтай өдөрт хоёр турбум долларын худалдаа хийж байдаг улс . Зарим улс орнууд Хятадыг энэ том өөрчлөлтийг хийхийн тулд төвлөрөлийг бууруулах хэрэгтэй болно , үүнийг хийхэд хугацаа алдана гэж үзэж байна . Гэтэл Хятад улс маш хурдтайгаар ажиллаж байгааг анхаарах хэрэгтэй . Төлөвлөгөөг баталснаас хойш ердөө сарын дотор машин , шатахуун , модон бүтээгдэхүүнд ногдуулах татварын бодлогыг өөрчилж , зах зээлийн эдийн засгийн системээр дотоодын экологийн асуудлуудаа шийдэх гэж байна . Зах зээлийн эдийн засаг гэдэг бол өөрөө өөрийгөө зохицуулдаг систем биш . Түүнийг хэзээ ч " автомат удирдлаган " дээр тавьж болохгүй , тэр тусмаа өргөн хүрээнд хамарсан эдийн засгийн өсөлтийн бодлого хэрэгжүүлэх гэж байгаа бол . Гэхдээ зах зээлийн эдийн засгийг удирдана гэдэг бол хялбар ажил биш . Энэ бол байнгын балансыг нь барьж байх ёстой удирдлага . Харин энэ замын зургийг нь анхлан Хятад улс гаргах гэж байна . Дэлхий нийт 1 , 3 тэрбум хүний амьдрал хэрхэн дээшлэхийг амьсгал даран харж байна .
Элээвэн - тэгэхээр 5 дахь өдөр бөөнөөрөө хононо гэсэн үгүү . тэгээд л аглаа баахан үнсүүлэнэ . Мауз - төрсөн өдөр нь хэзээ билээ
" Сургуулиудын түншлэл " хөтөлбөрийг Денвер мужийн Колорадогийн төлөөлөгчид хоёр орны ерөнхий боловсролын сургуулиудын хооронд түншлэл тогтоох зорилгоор 2005 онд санаачилсан бөгөөд хөтөлбөрийн хүрээнд сурагчид , сургуулийн удирдлага , багш нар хоорондоо харилцаа тогтоож , түүх соёлын болоод боловсролын чиглэлээр хамтран ажиллаж , сургууль тус бүрт сурагчдын тусгай клуб байгуулагдан хүүхдүүд интернэтээр голчлон харьцдаг юм .
Хүүхэд бүр чихэр , хийжүүлсэн ундаа , мөхөөлдөст дуртай . Урамшуулал болгон хүүхэддээ хаяа өгч байж болно . Гэхдээ үүнийг гадаа гудамжинд бус , дэлгүүр дотор бус , хоол хооронд бус , харин үдийн хоолны араас санал болговол зүгээр .
Хэрэв амьдрал нэг л болж бүтэхгүй байвал , хэрэв хувь заяагаа өөрчилмөөр байгаа бол дорнын мэргэдийн зөвлөгөөг чагна . Тэдний үзэж байгаагаар бидний ойр тойрны юмс ямар зохион байгуулалттай байгаагаас их зүйл хамаардаг байна . Ингээд фэн - шуй бий болжээ . Фэн - шуй гэдэг нь салхи ба ус гэсэн үг . Фэн - шуй бол үлгэр домог , шашин , байгаль судлал , зурхай , биологи , алхими , бөө мөргөл ба ашиг хонжоог хольсон тийм сургааль юм . Фэн - шугийн анхны пионеруудын нэг нь Күнз байв . Түүний сургаалиар бол хүн ба хүрээлэн буй орчныг холбосон хүч байдаг ба " Ци " гэж нэрлэдэг нь орчуулбал " Сүнс " эрч хүч юмуу сансарын амьсгал гэсэн утгатай . Хорвоо дээр байгаа бүх юм ци энергийг өөртөө агуулдаг . Энэ энерги ямар ч хана туургыг нэвтэлж байдаг .
Батжаргал БАТБАЯР Монгол Улсын Их Хурлын гишүүн Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны дарга Төрсөн огноо : 1953 оны 12 сарын 3 Төрсөн газар : Өвөрхангай аймгийн Хархорин сум Хүйс , Үндэс угсаа , гэр бүлийн байдал : Эрэгтэй , халх , ам бүл 2 Төгссөн сургууль , мэргэжил : 1980 онд ЗХУ - ын Кривой Рог уулын хүдрийн дээд сургууль Баяжуулагч инженер мэргэжлээр 1984 онд Политехникийн дээд сургууль Цахилгааны инженер мэргэжлээр тус тус төгссөн . Ажилласан байдал : 1971 - 1974 онд 3 дугаар цахилгаан станцад машинист 1980 - 1981 онд ОҮН цахилгааны техникч 1981 - 1985 онд ОҮН инженер 1985 - 1989 онд Хими цэвэрлэгээ угаалгын комбинатад инженер 1989 - 1992 онд Болор хими цэвэрлэгээ угаалгын хоршооны дарга 1992 - 1996 онд * Туулкашемир * ХКомпаний захирал 1996 - 2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн 1999 - 2000 онд Улсын Их Хурлын БОХХБХ - ны дарга 2000 - 2004 онд Зүүн хойд Азийн нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн 2004 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн 2004 - 2006 онд УИХ - ын Жижиг дунд үйлдвэрийг дэмжих дэд хорооны дарга 2006 - 2008 онд УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дэд дарга 2008 оноос УИХ - ын Байгаль орчин , хүнс , хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Шагнал : 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль 2007 онд Алтангадас одон Гадаад хэл : англи , орос И - Мэйл : batbayar_b @ parliament . mn
Энэ нь ирэх сонгуулийг холимог хувилбараар явуулья гэдэг дээр эрх баригч намууд тохиролцож чадсан ч хэрхэн " холих " вэ гэдэгт одоог хүртэл тохиролцоогүйтэй холбоотой .
Би цэв цэнхэр атлаа БИ цэг цэг цэг атлаа Би үүлнээс ч илүү үүл , уснаас ч илүү ус , үл баригдахуй атлаа Би салхины бие , шувууны нисэлт , өвлийн тэсгим жавар атлаа Би хязгааргүй , хайрын биелэл атлаа Биеэр минь дүүрэн ертөнц , нүдээр минь дүүрэн тэнгэр атлаа Цаг хугацаа хаана оршдогийг ганцаарханаа мэддэг атлаа Цасны ширхэг бүрийг нэрлэж чаддаг атлаа Гайхамшигт , гүн нууцлаг амьралаас айдаггүй мөртлөө Галд гараа дүрэхээс буцдаггүй атлаа Ганцхан чиний л өмнө үл дүрэлзэн гэрлээ хумьж Гарт чинь буй сарнай адил нам гүмхэн юунд бөхийнө вэ
өөө лайтай англи хэл кккккк энэ онигооогэээ инэээд хүргэээд хаячлаааашдэээ
Ямар ч байсан эмээ өвөөгийн маань нутагт " Сайхан " Жамц гэдэг нэртэй нэг гэлэн хүн байсан юм гэнэ билээ . Тэр хүн чойрын ном үзсэн , шаггүй эрдэмтэй , сахилыг ёсоор нь сахисан , тэр дундаа хараал нэг ч удаа хэлж үзээгүй ямар ч юм болсон " сайхаан , сайхан " л гэдэг хүн байж . Тийм ч учраас " Сайхан " Жамц гэдэг нэртэй болж , тэр үгээрээ бараг овоглочихсон байжээ .
Олимпийн дэвжээ гэдэг чилийсэн дөрвөн жилийн бие сэтгэлийн бэлтгэлийн торгон ирийг шалгасан т ун хатуу даваа , нэг агшин л даа . Барселоны Олимпоос хойш оролцсон олимп бүрдээ л амжилтаа бататгах , ахиулахаар зорьж бэлдэж оролцож байсан . Харин энэ удаа өнгийг нь өөрчилж чадаагүй ч амжилтай бататгаж чадлаа . Ер нь олимпод гаргасан амжилтаа бататгана гэдэг тамирчин хүнд маш хатуу даваа байдаг юм байна . Бээжингийн Олимпийн онцлог гэвэл мин ий хувьд Ази тивд оролцсон анхны Олимп , бас хоёр дах удаагаа медаль хүртсэн Олимп байлаа .
1990 - ээд оны эхнээс газар тариалангийн үйлдвэрлэл явуулдаг улсын том аж ахуй задарч , олон жижиг аж ахуйн нэгжүүд болсноор өртөг зардал , энерги зарцуулалт ихтэй нүсэр бүтэц цомхон болсон боловч технологи , техникийн бодлого алдагдаж тариалангийн салбарын өгөөж ихээхэн буурсныг бид бүгд мэдэж байгаа . Тариалангийн хэвшиж тогтсон системийн цогц байдал алдагдаж , салбарын чадамж доройтож , тариалах талбайн хэмжээ , авах ургацын түвшин өмнөхтэй харьцуулшгүйгээр буурсан юм . Энэ зурвас үеийн төр засгийн бодлого нь тариалангийн салбарын дотоод нөөц рүү чиглэж , байгаль экологийн нөөцийг бүрэн ашиглах , удирдлагын менежментээ сайжруулах , технологийн горимыг мөрдөх ухамсрыг суулгах , ирээдүй рүү харсан , ухаалаг , эзний сэтгэлгээтэй болгох , тариаланчдын өмчтэй харьцах сэтгэлгээнд өөрчлөлт оруулахад чиглэгдэж иржээ . Нийгмийн шилжилтийн ачааны хүндийг ард түмний нуруун дээр үүрүүлэхээс хамгаалах , нийгмийн доод хэсгийн амьжиргаанд нэмэр болох эх үүсвэр - газрыг иргэддээ ашиглуулах , тэндээс гарах бүтээгдэхүүний дотоод зах зээлээ хамгаалах талаар төр засгаас анхаарч тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсээр иржээ . Тухайлбал , улс орон даяар хүнсний хомсдол үүсч , эрэлт нийлүүлэлтийн зөрүү ихэсч , түүнийг далимдуулан дотоод зах зээл дээр зарим гажуудал үүсч , зохиомол хомсдол бий болгох явдал газар авч байсан 1990 - ээд оны эхээр Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж ( 1992 - 06 - 06 ) хүн амын өргөн хэрэгцээний барааны хангамжийг хөндсөн байна .
Дүгнэж хэлэхэд сүүлийн сонгуулиас хойш монголын хэвлэл мэдээллийн орчны нөхцөл байдал багагүй өөрчлөгдсөн байна . Тиймээс намуудын хувьд ХМХ - ээр явуулах сурталчилгааныхаа үр нөлөөг дээшлүүлэхийн тулд наад зах нь дээрх хүчин зүйлүүдийг мэдэрч , нарийн судалгаатай ажиллах нь зүйтэй .
Нярав бол байгууллагад байгаа эд хөрөнгийг хариуцаж дансалж байдаг хүн юм . Данслана гэдэг нь хариуцаж байгаа эд хөрөнгө , үнэт зүйлсийнхээ орсон гарсан хөдөлгөөнийг зохих зөвшөөрлийн дагуу бүртгэлд тусгана гэсэн үг юм . Энэ утгаараа нярав бол маш хариуцлага өндөртэй ажил . Нярав нь их хэмжээний хөрөнгө хариуцан ажилладаг тул тухайн хөрөнгийг үнэн зөв бүртгэж тайланд тусгаж байгаа эсэхийг нягтлан бодогч хянадаг .
Дэлхийн статистикт хүлээн зевшөөрсен журмаар « үйлчилгээ » гэсэн хэсэгт олон улсын зээлийн хуү болон хөрөнгө оруулалтын орлого ба төлбөр багтдаг , гэхдээ эдийн засгийнхаа агуулгаар тэдгээр нь капиталын хөдөлгөөнд ойролцоо билээ . Төлбөрийн балансад гадаад дахь цэргийн зардал , гадаад улсуудаас үзүүлсэн цэргийн тусламж зэрэг зүйлсийг ялган салгаж тусгана . Тэдгээр нь үйлчилгээний үйл ажиллагаанд хамаардаг .
Энэ сарын 23 - нд эхлэх боксын ДАШТ - д оролцох Монголын баг тамирчид Чикагод хүрэлцэн ирлээ . Тэд " Салхит хотын " төвд орших " Palmer House Hilton " хэмээх тухлаг буудалд байрлалаа . Манай тамирчид өнөөдөр анхны бэлтгэлээ хийх юм . Тэмцээний өмнө болох Олон улсын боксын холбооны чуулганд МБХ - ны ерөнхийлөгч Д . Цогтбаатар , ерөнхий нарийн бичгийн дарга , гавьяат тамирчин Т . Үйтүмэн нар оролцох ажээ . Энэ удаа Монгол Улсаа Чикагогийн рингэн дээр дараах тамирчид төлөөлнө . 48 кг : ОУХМ Пүрэвдоржийн СЭРДАМБА . 2007 оны Ази тивийн аварга , оюутны ДАШТ - ий хүрэл медальтай . 51 кг : СМ Лувсанцэрэнгийн ЗОРИГТБААТАР . Тайланд , Чех , Германы ОУТ - ий медальтай . 54 кг : ОУХМ Энхбатын БАДАР - УУГАН . 2007 оны Ази тивийн аварга . Оюутны дэлхийн аварга , Азийн наадмын хүрэл медальт , Германы Халле хотноо болдог " Химийн цом " ОУТ - ий аварга . 57кг : ОУХМ Зоригтбаатарын ЭНХЗОРИГ . 2007 оны Ази тивийн аварга . ОУТ - ий алт , мөнгө , хүрэл медальтай . 60 кг : ОУХМ Уранчимэгийн МӨНХ - ЭРДЭНЭ . Зүүүн Азийн наадмын аварга , Азийн наадмын мөнгө , Оюутны ДАШТ - ий хүрэл медальтай . Германы " Химийн цом " , Чехийн ОУТ - ий аварга . ДАШТ - ий шагналт байрт шалгарч , 2004 оны Афины олимпод оролцож байсан . 64 кг : ОУХМ Бямбаагийн ТҮВШИНБАТ . Оюутны ДАШТ - ий хүрэл , Азийн аваргын мөнгөн медальтай . ОУТ - ий мөнгө , хүрэл медальтай . 69 кг : СМ Мөнгөнцоожийн НАНДИН - ЭРДЭНЭ . Азийн АШТ - ий мөнгөн медальтай . 1974 оноос эхлэн зохиогдсон ДАШТ - ээс Монголын " ширэн бээлийтнүүд " хоёр мөнгө , нэг хүрэл медаль хүртэж байсан түүхтэй . 1982 онд гавьяат тамирчин Р . Отгонбаяр мөнгө , 1993 онд гавьяат тамирчин Э . Цогтжаргал хүрэл , 1997 онд гавьяат тамирчин Т . Үйтүмэн мөнгөн медаль авч байсан билээ . Мөн дасгалжуулагч Мөнхжаргал , МҮОНТ - ийн спортын сурвалжлагч Баярсайхан , багийн эмч Насанбат нар үндсэн багтайгаа иржээ . Мөн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Банди , шүүгч Нандигжав нарын виз ч нааштай шийдэгдэж , багийн хоёр дахь хэсэг болох албаны хүмүүстэй ирэхээр болжээ .
Монголчууд бид оршуулгын газар л гэхээр үстэй толгой мань арзайж , арьс мань бэржийдэг . Гэтэл бусад орны хувьд энэхүү хэцүү нэрт газар нь хайр хүндэтгэлээ илэрхийлэх газар болдог байна . Энгээд дэлхийн хамгийн сайхан оршуулгын газруудыг нэг болох " Сахиусан тэнгэрүүдийн оршуулгын газар " - ыг хамтдаа сонирхоё .
Эдгээр бяцхан алхмуудыг хий . Эс бөгөөс чи өөрийгөө бухимдал төөрөгдөлд л унагана . Амжилтыг хэмжих чиний цорын ганц шалгуур чинь эмч болох юм бол чи өөртөө итгэх итгэл хаанаас олох билээ ? Чи өөрөөс гаргаж болох бүхнээ хийгээд эмч болж чадаагүй бол чиний бүх амьдрал чинь ялагдал гэсэн үг үү ? Мэдээж үгүй шүү дээ .
Эх , нярай , эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээнд чиглэгдсэн бодлого , удирдамж стандарт стратегийн чиглэл маш тодорхой байгаа , хөрөнгө мөнгө ч чамлахааргүй зарцуулж байгааг та нар мэдэж байгаа .
Осол болсон Фүкүшимагийн атомын цахилгаан станцын ойролцоо цацраг идэвхт бодисын төвшин өндөр буйн улмаас 20 км - ын радиуст байгаа мянга гаруй цогцост хүрэх аргагүй болсон тухай " Kиодо " агентлаг мэдээллээ . Зарим эх сурвалжид . . .
хэрэмийн хань юм идээчээ яагаад юм идкү байгаан хэрэм алах байх даа чааг
Дэлхий даяар нийт 900 , 000 төрлийн бизнес байдаг бөгөөд бүгд өөр хоорондоо сайн муу шинж чанарын ялгаатай . Өнгөрсөн 2010 онд тухайн жилийн турш дэлхийн хамгийн ашигтай ажилласан 10 бизнесийг зарлажээ . Эдгээрийн дотор юу юу багтсаныг дор өгүүлье . Та хамгийн ашигтай бизнес хамгийн их эрсдэл дагуулж байдагийг мэдэх үү ? Хар тамхины наймааны бизнесийн ашиг хэдэн арван тэрбум , триллион ам доллараар үнэлэгдэхээр их ашигтай байдаг гэнэ . Ингээд дэлхийн хамгийн их ашиг орлоготой бизнесийг хар тамхины наймаа тэргүүлж байна . Уг бизнес нь жил бүр 300 тэрбум ам доллараас хол илүү ашиг олдог байна . Хэрвээ хар тамхины зах зээлийг зүй ёсоор тооцох юм бол тус наймааг хөгжүүлсэн улсууд үндэсний нийт бүтээгдэхүүнээрээ Швед улсын араас дэлхийн жагсаалтын 21 - рт бичигдэх боломжтой болох юм байна . Марихуанын зах зээл гэхэд л дангаараа 141 , 8 тэрбум ам долларын ашигтай байдаг ажээ . Харин кокайн 70 тэрбум ам доллар , мөн хар тамхийг эмийн тун болгодог зах зээл 65 тэрбум ам доллар бол харин нэмэлт хоол хүнсний бүтээгдэхүүнд ордог хар тамхины бодисын бизнес 28 тэрбум ам долларын ашигтай байсан байна . Зарим улс хар тамхийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд албан татвараас чөлөөлдөг учир нь улс орондоо маш их орлогыг авч ирдэг гэнэ шүү . Аливаа орны засгийн газрууд жилийн төсвийнхөө боловсролд зарцуулах мөнгөнөөс хэд дахин илүү мөнгийг зэвсэг техникт зарцуулдаг ажээ . Үүнд танк , их буу , хамгаалалтын системүүд , нисэх онгоц , хүнд байлдааны усан онгоцууд болон цэргийн жижиг буу зэвсэг зэрэг орно . Дэлхийн даяар нийт улсуудын зэвсэг техникт зарцуулсан мөнгөн дүн нь 2007 онд 1 , 14 триллион байсан юм . Харин 2012 онд энэ үзүүлэлт 34 хувиар өснө гэж шинжээчид таамаглаж байгаа бөгөөд доод тал нь 1 , 15 триллион ам доллар болно гэжээ . Ганцхан жишээ дурдахад зэвсэглэл хийдэг компаниудын ашиг 2007 - оос 2008 онд 12 , 6 хувиар өссөн гэдэг үзүүлэлттэй гарсан хэмээн дэлхийн бизнесийн томоохон сэтгүүл Фортуне өгүүлжээ . Хамгийн их зэвсэглэлийн технологидоо мөнгө зардаг улс бол АНУ 2008 онд гэхэд л 623 тэрбум ам долларыг зарцуулсан байна . АНУ мөн хамгийн их зэвсгийн технологийг дэмжигч улс юм . Мөн өнгөрсөн жил дэлхийн хамгийн их ашигтай ажилласан зэвсгийн арван компаниудын ес нь АНУ - ын компаниуд байсан ажээ . Дэлхий сая сая хүмүүс өөрсдийнхөө физиологийн дур хүслийг хангалцсаныхаа төлөө мөнгө олж байна . Өнгөрсөн жилд гэхэд л уг бизнесийн ашиг барагцаалбал 108 тэрбум ам доллар байсан ажээ . Биеэ үнэлж буй хүмүүс сайн дураараа болон бусдын дарамтаар энэ үйлдлийг хийдэг . Дэлхий дээрх бүх биеэ үнэлэгчдийн нэг нь л гэхэд жилд дунджаар 250 , 000 ам доллар олдог гэсэн судалгаа гарсан байна . Харин биеэ үнэлэх бизнес нь ядуу буурай орон болон эргэн тойрондоо цэргийн том баазууд байрласан улс оронд өргөн дэлгэрсэн байдаг нь судалгаагаар тогтоогджээ . Сонирхуулахад дэлхийн ямарч газрын биеэ үнэлэгч өдөрт дунджаар 2 - 3 үйлчлүүлэгчтэй байдаг гэсэн дүгнэлт гарчээ . Энэ бизнес хэзээ ч хаагдахгүй , учир нь хүнд байгалиас заяасан физиологийн хэрэгцээгээ ямар нэгэн аргаар хангах хэрэг үргэлжид байх болно . Тэгээд ч биеэ үнэлэх нь хамгийн эртний бизнесүүдийн нэг бөгөөд Есүс Христийг мэндлэхээс хэдэн мянган жилийн тэртээд эхэлсэн , ирээдүйд ч илүү боловсронгуй , нарийн аргаар хийгдэж ашигтай бизнесүүдийн нэг хэвээр байх л болов уу Та дэлхийн бүх цаг үеийн хамгийн баян хүнийг мэдэх үү ? Мэдэхгүй бол би танд хэлээд өгье . Энэ бол АНУ - ын тэрбумтан Жон Рокфеллер . Тэрбээр бизнесийнхээ гарааг газрын тосны салбараас эхлүүлсэн нэгэн юм . Мөн тэрбээр газрын тос олборлохын тулд Хаант Орос улсад ядуу гуйлгачдыг ивээн тэтгэн Октябрын хувьсгалыг хийлгэж байсныг нь мэдэх үү ? Газрын тос түүнтэй холбоотой бизнес бол гайхалтай аварга том , ашигтай наймаа бөгөөд жилд дунджаар 2 , 5 триллион ам долларын ашигтай байдаг . 2007 - 2008 оны хооронд газрын тосны бизнесийн ашиг урьдах жилүүдээсээ 16 , 2 өссөн гэнэ шүү . Дэлхий даяар газрын тос олборлох хууль ёсны эрх авсан маш олон компаниуд байдаг боловч тэдний далдуур маш олон нууц , бохир хэлэлцээр хийцгээж дэлхийн ард иргэдийг мөлждөг ажээ . Өнөөгийн байдлаар дэлхийн хамгийн ашигтай ажилласан шилдэг зургаан компаниар Exxon Mobil , Gazprom , Shell , Chevron , BP болон Бразилын Petrobras багтаж , тэдний ашиг 2008 онд 156 тэрбум ам долларт хүрсэн юм байна . Харин дэлхийн хамгийн том хуйвалдаан хийдэг албан ёсны байгууллага бол ОПЕК юм . Тэдний далд эдийн засгийн наймаа нь жилд ойролцоогоор 12 , 5 тэрбум ам доллар бөгөөд тэд бол дэлхийн газрын тосны хаад билээ . Дуураймлаар техник технологи болон эм тан үйлдвэрлэн бусдад борлуулах бизнес бас л маш их ашигтай гэнэ шүү . - Хуурамч технологийн үйлдвэрлэл жилд дунджаар : 100 тэрбум ам доллар - Хуурамч эмийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл : 75 тэрбум ам доллар - Интернетээр видео бичлэгүүдийг хууль бусаар наймаалах : 60 тэрбум ам доллар - Хуурамч программ хангамж наймаалах : 51 , 4 тэрбум ам доллар - Хууль бусаар кино бүтээлүүдийг хуулбарлан борлуулах : 18 , 2 тэрбум ам доллар - Хуурамчаар авто машин болон түүнтэй холбоотой бизнес : 16 тэрбум ам доллар Эдгээрээс гадна хулхи хувцасны бизнес , хууль бусаар дуу наймаалах , хуурамч анагаахын эм зүйн бүтээгдэхүүнүүд нь дунджаар долоон тэрбумын ашигтай байдаг ажээ . Та дэлхийн хаана ч байж болно , танай орон нутагт ямар нэгэн спортын баг бүр эсвэл ядаж дэмждэг бөх байдаг уу ? Хэрвээ байдаг бол та тухайн дэмждэг багаа эсвэл бөхөө зурагтаар болон биеэр очиж үздэг л биздээ . Заримдаа та өөр бусадтай тэдний хожлын төлөө мөрий тавьж тоглодог л биздээ . Тэгвэл дэлхийн бараг бүх хүн өөр өөрсдийн дэмждэг баг болон спортын тамирчидтай гэнэ . Үүнээс шалтгаалаад спортыг ашиглан мөнгө олох боломж маш дэлгэрсэн байдаг . Жишээ нь гэхэд л олны танил спортын тамирчингаар өөрсдийнхөө спорт гутлыг сурталчлуулах гэх мэт . Ялангуяа хүн ам ихтэй , ард иргэдийнх дийлэнх хэсэг нь нэг спортыг голлон сонирхдог бол мөнгийг хүүлж болдог ажээ . Зөвхөн АНУ - д дөрвөн том гэж нэрлэгддэг NFLХойд америкийн хоккейн лиг , NBAХойд америкийн сагсан бөмбөгийн лиг , NHLХойд америкийн америк хөл бөмбөгийн лиг болон MLBХойд америкийн бейсбол - ын лигүүд мөнгийг ёстой хүүлдэг гэхэд хилсдэхгүй . Тэдний орлого жилд ойролцоогоор 17 тэрбум ам доллар байдаг аж . Харин АНУ - ын спортын хувцас хэрэглэл борлуулдаг дэлгүүрүүдийн ашиг жилд барагцаагаар 41 тэрбум ам доллар байдаг . АНУ - ын спорттой холбоотой нийт ашиг орлого нь 400 - 425 тэрбум ам долларт хүрээд байгаа ажээ . Гэхдээ энэ тооцоонд тэмцээн уралдааны тасалбар , видео тоглоом болон зар сурталчилгаанаас олох ашгийг огт оруулалгүйгээр тооцоолсон байна . Дээр дурдсан бүхэн зөвхөн Хойд америктай холбоотой байсан бол дэлхий даяар спортын хаан хөлбөмбөг , регби , гарбөмбөг , ширээний теннис , тулааны урлагууд гэх мэт хүний сонирхлыг татсан маш олон спорт байгаа билээ . Зөвхөн дэлхийн хөлбөмбөгийн холбооны жилийн ашиг гэхэд л 3 , 4 тэрбум ам доллар байсан байна . Өнгөрсөн жилийн АНУ - ын мөрийтэй тоглоомын ашиг 33 тэрбум ам доллар байжээ . Үүний дотор Невада мужийн Лас Вегас хотын орлого дангаараа 10 тэрбум ам доллар гээд боддоо . Харин азийн мөрийтэй тоглоомын төв Макаогийн зөвхөн нэг сарын ашиг 1 , 7 тэрбум ам доллар байсан ажээ . Түүнээс гадна дэлхий дээр Монте Карло , Эстони гэх мэтийн албан ёсоор бизнесээ эрхэлдэг том мөрийтэй тоглоомын төвүүд байрлаж байна . Сүүлийн үед хүмүүс казино руу биеэр очиж тоглохоос гадна интернэтийн сүлжээг ашиглан тоглох ихээхэн сонирхолтой болоод байгаа аж . 2008 оны судалгаагаар дэлхий даяар нийт ашиг 21 тэрбум ам доллар байсан байна . Мөн мөрийтэй тоглоомыг дагаад хууль бус дагавар бизнесүүд хөгждөг байна . Саяхан дэлхий даяар санхүүгийн хямрал болоход 1000 том банк нийлбэр дүнгээрээ ердөө л 115 тэрбум ам долларын ашгаа салхинд хийсгэсэн аж . Дэлхийн томоохон банкуудын актив хөрөнгө нь дунджаар 800 триллион ам доллар байдаг аж . 2009 оны судалгаанаас харахад хятадын үйлдвэр худалдааны банкны ашиг 16 тэрбум ам долларын ашигтайтайгаар ажиллаж банкны салбараа тэргүүлсэн байна . Дэлхийн хамгийн томоохон спиртын төрлийн бизнес эрхэлдэг таван компанийн жилийн ашиг 227 тэрбум ам доллар бөгөөд 2004 онд ойролцоогоор 200 тэрбум литр согтууруулах ундаа зарсан судалгаа гарсан ажээ . Дэлхийн томоохон согтууруулах ундаа үйлдвэрлэгч компаниуд дийлэнхдээ хөгжиж буй улс орнуудад салбараа байршуулдаг . Энэ ч их үр дүнтэй байдаг бөгөөд хөгжиж буй орнуудын хүмүүс согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэгтэй нь их холбоотой байдаг байна . Ингэснээр тухайн компанийн ашиг орлого мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгддэг аж . Түүнээс гадна томоохон компаниуд " дэлхийн эрүүл мэндийн байгууллага " - аас хууль бус аргаар шинжилгээ дүгнэлт , эрх гаргуулан улмаар дэлхийн газар бүхэн рүү түгээн борлуулах ажлаа эхлүүлдэг байна . Хүн болгон ил болон нууц далд хэлбэрээр порно бүтээл үздэг . 2006 онд дэлхийн насанд хүрэгчдэд зориулсан бүтээл хийдэг үйлдвэрлэлийн ашиг 97 тэрбум байсан аж . Дашрамд сонирхуулахад дэлхийн даяар интернетээр секунд бүр 28 , 000 хэрэглэгч порно бичлэг үздэг байна . Үүнээс гадна видео тоглоом , сэтгүүл болон эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдийг хүмүүс ихээр хэрэглэдэг ажээ . Дэлхийн даяар нийт эмийн үйлдвэрүүд 700 тэрбумаас илүү ашиг орлоготой байдаг ажээ . Үүнд дан ганц эм үйлдвэрлэдэг бус эрүүл мэндтэй холбоотой бараа бүтээгдэхүүн хийдэг компаниуд орсон байна . Хүмүүсийн уйдааг гаргадаг бүтээгдэхүүнүүд ч бас гайхалтай бизнес шүү . Жишээлбэл Аватар хэмээн уран зөгнөлт дэлгэцийн бүтээлийг үзэхийн тулд хүмүүс кино театрт шавцгааж байсан . Уг кино гэхэд л дэлхийн даяар нийтдээ 2 , 7 тэрбум ам долларын ашиг орлоготой ажиллажээ . Үүнээс гадна сүүлийн үеийн дуу , дүрслэлтэй гайхалтай тулаантай компьютер тоглоомуудыг хүмүүс гарсан даруйд нь шуураад л авцгааж байна . Хүний наймаа бол үргэлж яригдаж байдаг асуудал юм . Энэ бизнес хүмүүсийг хуурч залилан дүрвүүлж эсвэл гэр орноос нь хүчээр хулгайлан боол болгодог . Охид хүүхнүүдийг голчлон биеэ үнэлэгч болгодог бол харин хүүхдүүдийг үрчлэх нэрийдлээр хууль ёсоор хулгайлан авдаг ажээ . Мөн дан ганц эмэгтэйчүүд ч гэлтгүй эрэгтэйчүүдийг овжин заль ашиглан аргандаа оруулаад эд эрхтнийг нь аваад зарж борлуулдаг байна . Хүний наймааны бизнес өнөөдрийн байдлаар 32 тэрбум ам долларын ашигтай байгаа бөгөөд дэлхийн даяар асар хурдтай , нарийн зохион байгуулалттайгаар өсч яваа бизнес болж байна . Хамгийн багадаа дэлхий даяар 27 сая хүн боолын нөхцөлд хөдөлмөр эрхэлж байгаа гэж америкийн дуу хоолой агентлагаас мэдээлсэн байна . Энэ тоо буурахгүй харин ч өсөх хандлагатай байгаа аж . Зөвхөн 2004 оны судалгаагаар европ болон хойд америкт сексийн мөлжлөгийн ашиг есөн тэрбум байсан байна . Уг бизнес хэдий аюултай ч дэлхийн хамгийн ашигтай арван гурван бизнесийн нэгээр зарлагдсан байна .
Ийнхүү Pokerclub нээж покерийн жинхэн спорт утгаар нь хөгжүүлж монголын покер сонирхогч нарын дунд тэмцээн зохион байгуулах гэсэн том зорилого урдаа тавиад байгаа билээ .
Уртавтар ургуулсан үсэн дээр нь бөнжигнөсөн дуслууд доош унахдаа нэг бол уруулыг нь , нэг бол нүднийх нь урт сормуусыг онох ажээ . Бас зарим нь шанхыг нь дагаж зөөлөн урссанаа , норсон цамцных нь цаанаас нэвт гэрэлтэх цээжин дээр нь унана . Ямар нэг уран зураг харж байгаа юм шиг сэтгэгдэл төрөөд түүнийг хир удаан ширтээд авснаа мэдсэнгүй . Залууг өөр лүү нь хараад гайхширсан янзтай хөмсгөө өргөнгөө " Мм . . . ? " гэж авиа эсвэл асуултын аль нь үл мэдэгдэх янзаар дуугарахад нь л сэхээ орж амжив .
цэнхэр шувуу : кэкэ хаируука : нар яалт ч үгүй царай муутай даа хэхэхэ гэгээлэг нь сайн уу : хэхэхэ аялгуу : баярлалаа мөөжий : би яаааг энэ бичлэг шигээ царай муутай . . .
- Хашир байна шүү . Бэлгийн мори ны шүдийг асуудаггүй гэдэг шиг цуглуулганы чинь үнэ цэнэ тэйг нь асуухаа азная . Нан дин нь ?
Агаар дахь цацраг идэвхит бодос жирийн үеийнхээс 150 дахин их байна
Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 1800 гаруй компани бүгд олборлолт хийгээгүй . Хайгуул хийсэн нэртэй . Ямар ч байгалийн баялаг олоогүй олон компани бий . Эдгээр компани эрсдэлээ өөрсдөө л хүлээх ёстой . Гэтэл нөхөн олговор олгох сургаар зардлаа хэд дахин нугалж , төсвөөс мөнгө авах гээд энэ хуулийг хэрэгжүүл гээд шахаж , шаардаж , турхираад байгаа тохиолдол бий . Хууль хэрэгжлээ гэхэд Монголын төр өрөнд баригдахаас гадна ашиглахгүй үлдэх талбайг хэвээр нь хадгалах ямар ч баталгаа байхгүй . Урт нэртэй хуулийг хэрэгжүүлбэл 10 мянга гаруй хүн ажилгүй болж , улсын төсөвт жилд төвлөрдөг орлого 240 - 560 тэрбум төгрөгөөр буурна . Харин орон нутгийн төсөв 44 . 5 - 113 тэрбум төгрөгөөр буурах тооцоог Ашигт малтмалын газраас ирүүлсэн судалгаанд хавсаргасан байсан .
Энэ нь Кавказын уулсаас ирж байгаа ус ямар нэгэн цөмийн энергийн химийн хорт бодисоор бохирдсон байж болзошгүй гэж хардаж байгаа аж . Нөгөөтэйгүүр , иргэдийн буруу хооллолттой холбоотой . Учир нь Увс аймгийн иргэд өтгөн аагтай цай болон давс ихтэй хоол хүнс хэрэглэдгээс хорт хавдрын өвчлөл газар авч байгаа гэж судалгаагаар тоогтоожээ .
- Тэр бол дэлхий дээр байдаг сонгодог хэлбэр . Урьд нь хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй байсан " Айвенхоу , майнз " хэмээх компани өөрийнхөө хувьцааг Тронто , Гонкхонг зэрэг олон улсын хөрөнгийн биржүүд хоорондоо онлайнаар холбогдсон байдаг . Монголд " Айвенхоу майнз " компани томоохон орд газар илрүүллээ гэхээр толгой компанийнх нь хувьцаа өсчхөж байгаа юм . Монголд байгуулсан " Айвенхоу майнз Монголия " хэмээх компанийнх нь хувьцаа харамсалтай нь өсөхгүй . Энэ бол бодит амьдрал дээр байдаг л зүйл . Том нь жижгийгээ барьж иддэг хууль үйлчлээд байна шүү дээ . Тодруулбал , тэгэхээр толгой компанийнх нь хувьцаа өсдөг , охин компанийнх нь хувьцаа өсдөггүй ийм л зүйл . Харин толгой компани нь Монголд байгаа охин компанидаа хүүтэй зээл өгдөг . Ийм л санхүүжилт явж байгаа юм . Үүнийг бид тойрч гарахад хэцүү .
Бидний ихэнх нь ямар нэгэн юм зайлшгүй тулгарч , хүзүү боомилсон тохиолдолд л ямар нэгэн зүйлийг сурч ойлгодог . Яагаад тэр вэ ? Учир нь , өөрчлөгдөхгүй буюу хэвэндээ байх нь хялбар байдаг тул бид чулуун хана мөргөтлөө бахь байдгаа хийсээр л байдаг . Read the rest of this entry »
Download XML • Download text